Ким Жон Ун Оросын цэргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024-07-19 15:41:37
Share
Share this with Close
youtube WeChat

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ сарын 18-нд Пхеньянд Оросын Батлан хамгаалахын дэд сайд Алексей Криворучкоор ахлуулсан цэргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 19-ний өдөр мэдээлэв.

Хоёр орны армийн салбарын хамтын ажиллагааны ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар Ким Жон Ун, Криворучко нар ярилцсан гэж мэдээнд дурджээ.

Мэдээллийн дагуу, Ким Жон Ун өнгөрсөн зургадугаар сард Пхеньянд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн хэлэлцээний ач холбогдлыг дахин нотолсон байна. Ким Жон Ун хэлэхдээ, хоёр орны армийн эв нэгдлийг бэхжүүлж, "шинэ эриний БНАСАУ-ОХУ-ын харилцааг үр дүнтэй удирдан чиглүүлж, бүс нутаг, дэлхийн энх тайван, олон улсын шударга ёсыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой" гэжээ.