Хурлын зориг санааг уламжлав
2024-07-19 21:24:58
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын УТЗЗ-ийн БХХ-ны намын удирдах зохион байгуулалт 19-нд хуралдан, ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны гуравдугаар бүгд хурлын зориг санааг суралцан, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хурал дээр хэлсэн үгийн зориг санааг уламжлан, УТЗЗ-ийн бодит байдалд суурилсан хэрэгжилтийн бодитой бодлогуудыг судлан байршуулалт хийсэн байна. 

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга, намын удирдах зохион байгуулалтын нарийн бичгийн дарга Ван Хүнин хурлыг даргалан үг хэлэв.

Хуралд оролцогчид ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны гуравдугаар бүгд хурал нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улсын бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандлын аугаа үйлсийг ахиулахын зангилааны үед хуралдуулсан маш чухал хурал гэж үзжээ.