ЕХ-ны бодлогын өөрчлөлт нь Оросыг гадаад бодлогоо өөрчлөхөд хүргэнэ гэв
2024-07-19 10:16:44
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 18-нд Урсула фон дер Лейен Европын комиссын шинэ ээлжийн ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт ЕХ-ны батлан хамгаалалтыг бэхжүүлэх тухай амлалт хийсэнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, энэ нь Орос улсыг гадаад бодлогоо өөрчлөхөд хүргэнэ гэж илэрхийлэв.

Песков хэлэхдээ, Фон дер Лейены байр суурь нь ЕХ-ны ажлын гол чиглэлийг өөрчилж, ЕХ-нд цэргийн өнгө аяс оруулж байна гэжээ. 

Фон дер Лейен өмнө нь Европын Комиссын шинэ ээлжийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны мөрийн хөтөлбөртөө, Европын Комиссын даргаар улиран сонгогдвол ЕХ-ны Батлан хамгаалахын комиссарын албан тушаалыг томилохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна тэрээр Европын батлан хамгаалахын сан байгуулна гэдгээ бас амласан байна.

Саяхан Украин улс тэнгисийн аюулгүй байдлын шинэ стратеги нийтэлж, үүндээ НАТО-гийн цэргийн хүчин Хар тэнгист байнга байх болно гэж дурджээ. Үүнтэй холбогдуулан Песков 18-ны өдөр хэлэхдээ, Болгар, Румын зэрэг НАТО-гийн орнуудын хөлөг онгоцууд Хар тэнгист байгаа нь Орост нэмэлт аюул учруулах нь дамжиггүй бөгөөд Орос улс өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авна гэжээ.