Парисын олимпийн хотхон нээгдэв
2024-07-19 15:47:41
Share
Share this with Close
youtube WeChat

Парисын олимпийн хотхон 18-ны өдөр албан ёсоор нээгдэж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид олимпийн аялалаа эндээс эхлүүллээ. Энэ өдөр олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах олимпийн хотхонд зочлохоор ирсэн байна.

206 улс орон болон бүс нутгийн олимпийн хороо, мөн дүрвэгсдийн төлөөлөгчдөөс бүрдсэн 10,500 орчим тамирчин энэ удаагийн олимпод оролцох төлөвтэй байна, тэдний ихэнх нь Сена мөрний эрэг орчмын 54 га талбай бүхий Парисын олимпийн хотхонд оршин суух болно.

Олимпийн хотхон бол тамирчдын Олимпийн наадмын хугацаан дахь гэр юм. Парисын олимпийн хотхонд 3200 хүний суудалтай ресторан, 24 цагийн бие дасгалжуулах заал, 3500 метр квадрат талбай бүхий ерөнхийлсөн эмнэлэг, жижиг супермаркет зэрэг байдаг. Олимпийн хотхоны барилга байгууламжийг тамирчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд, Олимпийн хотхоныг төлөвлөх, барих явцад, Парисын олимпийг зохион байгуулах хорооны спортын зөвлөлөөс таван тивийн тамирчдын төлөөллийг тусгайлан урьж, саналыг нь авсан байна.