Япон армиа хүчирхэгжүүлж, зэвсгийн нөөцөө өргөтгөхөд шалтаг хайж байна гэв
2024-07-19 10:00:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жан Шяоган Японы засгийн газрын 2024 оны "Батлан хамгаалалтын цагаан ном"-ын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

Сурвалжлагч: 7-р сарын 12-нд Японы засгийн газрын хурлаар 2024 оны "Батлан хамгаалалтын цагаан ном"-ыг баталж, Хятад улсыг Японы "урьд өмнө байгаагүй стратегийн хамгийн том сорилт" хэмээн тодорхойлж, Хятадын цэргийн үйл ажиллагаа улам идэвхжиж, Тайванийн хоолойн хоёр эргийн хурцадмал байдал улам ширүүсч магадгүй гэж үзэж, Хятад, Орос хамтран эргүүл хийж буй явдлыг маш их анхаарч байна гэж мэдэгдэв. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч та ямар тайлбар өгөх вэ?

Жан Шяоган: Олон улсын хууль тогтоомж болон дотоодын холбогдох хууль тогтоомжийн дагуу Хятад улс далай тэнгис, агаарын хэвийн үйл ажиллагаа явуулах нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд зэмлэх ёсгүй явдал юм. Дяоюйдао арал болон түүний харьяа арлууд эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэр байсаар ирсэн. Тайвань бол Хятадынх бөгөөд Тайваний асуудалд гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй. Япон улс Тайванийг 50 жил колоничилсон хугацаандаа үйлдсэн гэмт хэргүүдийг дурдахын аргагүй олон байгаа, тиймээс өөрсдийгөө тунгаан бодож, үг, үйлдэлдээ болгоомжтой байх хэрэгтэй. Хятад, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй байх үндсэн дээр байгуулагдсан учир, шулуун шударга, нээлттэй, ил тод байдаг, энэ нь олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон улсын шударга, төв ёсыг хамгаалахад тустай юм гэжээ.