Ван И Канадын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийв
2024-07-20 15:59:24
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 19-ний өдөр Бээжинд Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жолитай хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ, Хятад, Канадын харилцаа сүүлийн жилүүдэд хүндрэлтэй, ээдрээн будлиантай байдалд орсон байна. Үүнийг Хятад улс хүсэхгүй байна. Канадын тал үүнд нухацтай хандах хэрэгтэй. Хоёр тал зөв чиг хандлагыг барьж, түүхээс сургамж авч, дипломат харилцаа тогтоохын үеийн амлалтаа үнэнчээр биелүүлж, хоёр орны харилцааг хэвийн байдалд оруулахад хүч сэлбэх хэрэгтэй гэжээ. 


Жоли хэлэхдээ, Хятад улстай харилцаагаа идэвхтэй, ажил хэрэгч байдлаар сайжруулан хөгжүүлэхэд Канад улс бэлэн байна. Канад улс нэг Хятадын бодлогыг баримталсаар байх болно гэжээ.
Ван И хэлэхдээ, Канадын тал бодит арга хэмжээ авч хоёр орны иргэдийн санаа бодлыг ойртуулах хэрэгтэй. Тайвань, Төвөд, Шиньжян, Хонконгтой холбоотой асуудал бол Хятадын дотоод хэрэг учир гадны хөндлөнгийн оролцоог тэвчдэггүй гэжээ.