Ши Жиньпин эмгэнэл илэрхийллээ
2024-07-20 17:58:07
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 20-ны 16 цагт, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамаас Хятадад суугаа элчин сайдын яамд хүрч, Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийн таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Нгуен Фу Тронг нөхөр бол тууштай марксист үзэлтэн бөгөөд Вьетнамын Коммунист нам, ард иргэдийн агуу их удирдагч билээ. Тэрээр нам, улс орон, ард иргэд, мөн Вьетнамын социализмын үйлсэд бүх насаа зориулж, нам, цэрэг арми, ард иргэдийнхээ халуун хүрээллийг олсон юм. Арваад жилийн турш, миний бие Нгуен Фу Тронг нөхөртэй дотно харилцаатай байж, анд нөхдийн сайхан нөхөрлөлтэй явж ирсэн. Өнгөрсөн онд бид хамтдаа стратегийн чухал ач холбогдолтой Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг зарласан юм. Нгуен Фу Тронг нөхөр таалал төгссөн нь Хятад, Вьетнамын харилцааны хөгжлийг ахиулагч,социализмын үйлсийг адилаар урагшлуулж буй сайн нөхрөө алдсан учраас гүнээ харамсаж байна. Нгуен Фу Тронг нөхрийн хоёр орны нам, харилцааны хөгжил, улмаар дэлхийн социалист үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсныг бид хэзээд мартахгүй гэжээ.