Дэлхийн засаглалыг зөв чиглэлээр хөгжүүлэх ёстой
2024-07-20 15:21:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн 7-р сарын 19-нд хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг ШХАБ-ын гишүүдийн уриалгыг сонсож, НҮБ-ын ирээдүйн дээд хэмжээний уулзалтаар боломж болгож дэлхийн засаглалыг илүү зүй ёсонд нийцсэн, шударга болгох чиглэлээр хөгжүүлж, улмаар эрх тэгш, дэг журамтай дэлхийн олон туйлт байдал, хүртээмжтэй, багтаамжтай дэлийн эдийн засгийн даяарчлалыг дэмжих ёстой гэжээ.

Тухайн өдөр Фү Цүн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “НҮБ болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт ерөнхий шүүмжлэлийн үеэр үг хэлж, дэлхийн засаглалыг зөв чиглэлээр урагшлуулж, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг дэмжиж, цэцэглэл хөгжлийг хамтдаа ахиулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

Тэрээр хэлэхдээ, шинэ нөхцөл байдал, шинэ сорилтуудад зориулж энэ сарын эхээр ШХАБ-ын Астанагийн дээд хэмжээний уулзалтаар “Астанагийн тунхаг” зэрэг цуврал бичиг баримтыг баталсан. Энэ нь ШХАБ цаг үеийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сорилт эрсдэлийн эсрэг хамтдаа тэмцэж, аюулгүй хөгжлийг хамтаар дэмжих хүчтэй дуу хоолойг дэлхий нийтэд өгсөн гэлээ.

Тэрээр мөн, Хятад улс ШХАБ-ын үүсгэн байгуулагч гишүүн орон, жижүүр даргын хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар НҮБ, ШХАБ зэрэг бүс нутгийн чанартай байгууллагатай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа эрчимжүүлж, дэлхийн энх тайван хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад нааштай хүчин зүтгэл оруулахад бэлэн байна гэжээ.