Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн Нинбо-Жөүшань боомтын чингэлэг тээвэрийн хүчин чадал 2024 оны эхний улиралд 9.14 сая стандарт чингэлэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.7 хувиар өссөн байна гэж Жэжян мужийн боомтын тээврийн удирдлагын төв мэдээлэв.
Тус боомт энэ оны эхний улиралд 353 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2023 оны мөн үеэс 6.8 хувиар нэмэгдсэн байна.
Нинбо-Жөүшань боомт бол Хятадын хамгийн ачаалалтай боомт юм. Энд 200 гаруй улс орон, бүс нутгийн 600 гаруй гарам портыг холбосон 300 гаруй чингэлэг тээврийн маршруттай.
Нинбо-Жөүшань боомт нь Жэжян муж болон Хятадын бусад нутаг, тэрчлэн дэлхийн зах зээлийг холбосон худалдааны гүүр болсон байна. 2023 оны эцэс гэхэд олон улсын чингэлэг тээвэрлэх 250 гаруй маршруттай болсон бөгөөд үүний 130 нь “Бүс ба Зам”-ын түнш орнуудад хүрч байдаг.
Түүний төмөр зам-далайн тээврийн үйлчилгээ нь Хятадын 65 хотыг хамарч байдаг.
Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, лити-ион батерей, фото цахилгаан бүтээгдэхүүн зэрэг гурван төрлийн технологийн ногоон бүтээгдэхүүн Нинбо-Жөүшань боомтын экспортын дунд эзлэх хувийн жин нь улам их болж байна.