Хятад улс шинэчлэлээ цаашид бүх талаар гүнзгийрүүлэх нь дэлхийд шинэ боломжуудыг авчирна
2024-07-20 01:13:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал 7 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Бээжинд болж, “Өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай ХКН-ын Төв хорооны тогтоол”-ыг хянан баталж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий зорилт, цагийн хуваарь, хөтөлбөрийг тодорхойлсны зэрэгцээ системтэй байршуулалт хийсэн нь бүгд хурлын хамгийн чухал үр бүтээмж болсон юм. Энэ нь шинэ аянд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад чиглэл тогтоосон бөгөөд Хятад улс шинэчлэлийг тууштай хийх шийдэмгий байдал, түүнд агуулагдаж буй хамтаар амжилтад хүрэх боломжийг дэлхий нийтэд харууллаа. Энэ удаагийн хурал бол Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийн шинэ үе шат гэж зарим тоймчид үзэж байна. Европын "Modern Diplomacy" сэтгүүл: "Түүний ач холбогдол нь үндэсний зааг хязгаараас давсан" гэж онцолжээ.

Одоогоос 46 жилийн өмнө, ХКН-ын 11 дэх удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар, өөрчлөлт хийж нээлттэй байлгах, социалист орчин үеийн бүтээн байгуулалтын түүхэн шинэ үеийг эхлүүлсэн. 11 жилийн өмнө, ХКН-ын 18 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал болж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, өөрчлөлтийг системтэй ерөнхий төлөвлөгөөгөөр урагш ахиулах шинэ эрин үеийг эхлүүлсэн. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд 2000 гаруй шинэчлэлийн төлөвлөгөө Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд гүн гүнзгий өөрчлөлт авчирч, дэлхийн дүр төрхийг мөн өөрчилсөн юм. Эдийн засаг, худалдааны салбарыг жишээ болгон авч үзвэл, Хятад улс дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны томоохон түнш болж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй жилийн дундаж хувь нэмэр 30%-иас давж байна.

Юуны учир өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх ёстой вэ? Гаднаас нь харахад, эдүгээ зуун жилд байгаагүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж, геополитикийн нөхцөл байдал хүндэрч, дэлхийн эдийн засгийн сэргэлт сул байгааг бид харж байна. Өөрчлөлт бол гадаад эрсдэл, сорилтыг даван туулахад зайлшгүй шаардлагатай алхам юм. Дотогшоо авч үзвэл, Хятад маягийн шинэчлэлийг ахиулахад маш олон ээдрээтэй зөрчил, асуудлууд тулгарсан бөгөөд өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд асар хүчтэй хөдөлгөх хүч, тогтолцооны баталгаа хангах шаардлагатай байна. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ үе шат ахиж, улс орнуудад хөгжлийн шинэ боломжууд нүүрлэж байгаа тул тасралтгүй шинэчлэл хийж боломжуудыг ашиглах ёстой юм.

Энэ удаагийн "Тогтоол"-д өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий зорилго бол Хятадын онцлогтой социалист тогтолцоог улам боловсронгуй болгож, хөгжүүлж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг шинэчлэхийг ахиулах явдал гэдгийг мөн онцолжээ. Нэгд, 2035 он гэхэд социалист шинэчлэл зэргийг үндсэндээ биелүүлнэ. Хоёрт, 2029 онд БНХАУ байгуулагдсаны 80 жилийн ой болох үед "Тогтоол"-д заасан шинэчлэлийн зорилтууд биелнэ. Түүнчлэн, "Тогтоол"-д 300 гаруй шинэчлэлийн чухал арга хэмжээг санал болгосон нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг урагшлуулахад саад болж буй үзэл ойлголт, зохион байгуулалтын дутагдлыг арилгах зорилготой юм.

Олон улсын ажиглагчид Хятад улсын зах зээлийн шинэчлэлд маш анхаарал хандуулж байна. Өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэхэд эдийн засгийн тогтолцооны шинэчлэлээр тэргүүлэх ёстой бөгөөд өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн чухал баталгаа мөн гэж энэ удаагийн бүгд хурлаар онцолжээ.  Энэ оны эхний хагаст Хятадад шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 14.2%-иар нэмэгдэж, татан оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн нь Хятадын зах зээл, бизнесийн орчны татах хүчийг нотоллоо.

ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаас технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн шинэчлэлийг чухалчлан үзсэн гэж Ройтерс агентлаг тэмдэглэсэн байна. Одоогийн байдлаар, "шинэ чанарын үйлдвэрлэх хүч" нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн гол түлхүүр үг юм. Энэ бол өндөр чанартай хөгжлийг урагш ахиулахын дотоод шаардлага, чухал тал бөгөөд өндөр чанартай хөгжил нь Хятад улсыг социалист орчин үеийн улс болгон бүх талаар бүтээн байгуулахын тэргүүн чухал үүрэг юм.

Нээлттэй байлгах нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн онцлог шинж тэмдэг. Нээлттэй байлгах замаар өөрчлөлт шинэчлэл, хөгжлийг ахиулсан нь Хятад улсын амжилттай практик бөгөөд дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах үзэл баримтлал, төлөвлөгөөг дэлхий нийтэд хүргэсэн байна. Энэ удаагийн бүгд хурлаар, нэн өндөр түвшинд нээлттэй байлгахыг ахиулах талаар шинэ байршуулалт хийжээ. Хятад улсын нээлттэй байлгах үүд хаалга улам бүр өргөжин тэлсээр байгааг дэлхий нийт тод харж болох юм. Түүнчлэн улс орнуудыг Хятадын хөгжлийн “хурдны галт тэрэг”-нд хамтдаа аялахыг урьж байна.

Шинэчлэл хэзээ ч зогсохгүй, нээлттэй байдал мөн хэзээ ч зогсохгүй. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол өөрчлөлт хийж нээлттэй байлгах үйл  явцад тасралтгүй урагш ахьсан бөгөөд цаашид өөрчлөлт нээлтийн дунд өргөн их саруул ирээдүйг нээж, дэлхий нийттэй “Хятад улсын боломж”-ийн ашиг тусыг хуваалцах нь дамжиггүй юм.