Палестины газар нутгийг хууль бусаар эзлэн түрэмгийллээ зогсоохыг уриалав
2024-07-20 16:03:09
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, НҮБ-ын Олон улсын шүүх 19-ний өдөр зөвлөх дүгнэлт гаргаж, Палестины газар нутгийг хууль бусаар эзлэн түрэмгийллээ аль болох хурдан зогсоохыг Израильд шаарджээ.

Олон улсын шүүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүсэлтийн дагуу энэхүү зөвлөмжийг гаргажээ. Олон улсын шүүхийн ерөнхийлөгч Наваф Саламын уншсан зөвлөмжийн дагуу Палестины газар нутгийг Израиль эзэлсэн нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа тул хууль бус эзлэн түрэмгийллээ аль болох хурдан зогсоох ёстой. Түүнчлэн Израиль Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт суурьшил цэг байгуулж байгаа нь олон улсын хууль тогтоомжийг мөн зөрчиж байгаа тул холбогдох үйл ажиллагааг даруй зогсоож, бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ёстой. Израиль мөн Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа "хувь хүн болон хуулийн этгээдэд" учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой.

Уг зөвлөмжид зааснаар, олон орон тэрчлэн НҮБ зэрэг олон улсын байгууллагууд Палестины эзэлсэн нутаг дэвсгэрт Израилийн хууль бус түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй байх үүрэгтэй гэж мэдэгдэв.

Уг зөвлөмж Израилийн Палестины газар нутгийг хууль бусаар эзлэн түрэмгийлэх үйл ажиллагааг эртхэн зогсоохын төлөө холбогдох арга хэмжээ авахыг НҮБ-ын ерөнхий ассамблей болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уриалсан байна.