БНСУ тэргүүн хатагтайгаа шалгажээ
2024-07-21 15:50:38
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын Хуулийн байгууллагаас 21-ний өдөр мэдээлснээр, БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кеон Хиг хувьцааны үнийг будлиантуулж, бусдаас үнэтэй брэндийн цүнх авсан хэрэгт холбогдож, тус орны прокурор 7-р сарын 20-нд хаалттай мөрдөн байцаалт явуулахаар түүнийг дууджээ. Энэ нь БНСУ-ын прокурор анх удаа одоогоор эрх мэдэлд байгаа ерөнхийлөгч Юн Сук Ёолын бүрэн эрхийн хугацаанд түүний эхнэр Ким Кеон Хигд мөрдөн байцаалт явуулж байгаа болно. 

Прокурорын байгууллагаас мэдэгдэхдээ, Ким Кеон Хиг 2009-2012 оны хооронд BMW группийн БНСУ дахь борлуулагчийн Германы автомашины компанийн хувьцааны үнийг будлиантуулахад оролцсон хэрэгт сэжиглэгдсэн бол өмнө нь 2020 оны 4-р сард заалдагдаж байсан юм. Мүн Жэ Ин эрх барьж байсан 2021 оны 12-р сар болон 2023 онд прокурорын байгууллагаас Ким Кеон Хигд хоёр удаа бичгээр мэдүүлэг авч байсан боловч түүний хариулт хангалтгүй, нотолгоо муутай байсан юм байна. 

Түүнчлэн Ким Кеон Хиг “Зохисгүй хүсэлт, эд хөрөнгө хүлээн авахыг хориглох тухай хууль”-ийг зөрчжээ. Тэрбээр 2022 оны 9-р сард 3 сая воны (ойролцоогоор 16 мянган юань) үнэтэй брэндийн цүнх хүлээн авсан хэрэгт сэжиглэгджээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн тавдугаар сард ажлын баг гаргаж, уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.