Палестины нутаг дэвсгэрийг Израйл эзэлсэн нь олон улсын хуулийг зөрчиж байна
2024-07-21 15:58:14
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 7-р сарын 20-нд Европын холбоо мэдэгдэл гаргаж, саяхан олон улсын шүүхээс Зүүн Иерусалимыг багтаасан Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр Израилын талын авч буй бодлого, үйл ажиллагаанаас улбаатай хууль эрх зүйн үр дагаврыг зөвлөх дүгнэлт гаргасан нь ЕХ-ны байр суурьтай үндсэндээ нийцэж байна гэжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүсэлтээр НҮБ-ын Олон улсын шүүх 7-р сарын 19-ний өдөр зөвлөх дүгнэлт гаргаж, Израил Палестины газар нутгийг эзэлсэн нь олон улсын хуулийг зөрчиж байгаа учраас хууль бус түрэмгийллээ даруй зогсоох ёстой. Үүнээс гадна, Израйл Палестины хууль бусаар эзэлсэн нутаг дэвсгэрт оршин суух цэг байгуулж байгаа нь мөн олон улсын хуулийг зөрчиж байгаа учраас холбогдох бүх үйл ажиллагаагаа даруй зогсоож, тэнд байгаа бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ёстой гэжээ. 

Европын холбооны гаргасан мэдэгдэлд, Палестины нутаг дэвсгэрийг Израйл эзэлсэн нь олон улсын хуулийг зөрчиж байгаа учраас уг байдлаа эртхэн эцэслүүлэх ёстой. Израилын тал оршин суух шинэ цэг байгуулах үйлдлээ даруй зогсоож, Палестины эзлэгдсэн газар нутгаас бүх оршин суугчдаа нүүлгэн шилжүүлэх ёстой. Уг үйлдлийг бүх улс орнууд хүүлэн зөвшөөрөхгүй байх үүрэг хариуцлагатай бөгөөд энэхүү хууль бус үйлдэлд дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй байх ёстой гэжээ.