Орос, Украин тулалдсаар...
2024-07-21 15:53:04
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам 20-ны өдөр байлдааны тайлан нийтэлж, Оросын арми 19-ний өдөр Харьков, Авдеевка, Донецк, Запорожье, Херсон болон бусад чиглэлд Украины армийн дайралтыг олон удаа няцааж, мөн олон удаа дайралт явуулсан бөгөөд Украины армийн танк, хуягт машин, өөрөө явагч их буу зэргийг устгасан байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины дрон, АНУ-д үйлдвэрлэсэн тактикийн пуужин, АНУ-д үйлдвэрлэсэн 4 ширхэг "Хаймас" пуужинг замаас нь тосон устгасан гэв.

20-ны өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мөн байлдааны тайлан нийтэлж, тухайн өдрийн 16:00 цагийн байдлаар өмнө фронтод нийт 85 удаагийн тулаан болсон бөгөөд Украины арми Оросын армийн довтолгоог няцааж, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь эвдэж, урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчилсан. Одоогийн байдлаар өмнө фронтын байдал хурцадмал хэвээр байгаа бөгөөд ялангуяа Покровск зэрэг бүсэд тулалдаан ширүүхэн үргэлжилж байна гэжээ.