Парисын олимпийн бэлтгэл ажил сайн хангагдсан гэв
2024-07-22 16:03:10
Share
Share this with Close
youtube WeChat

Парисын олимпийн наадам орон нутгийн цагаар долдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ. 21-нд Парисын олимпийг зохион байгуулах хороо Парисын олимпийн наадмын хэвлэлийн гол төвд анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ. Парисын олимпийг зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге хэлэхдээ, Парисын олимпийн бэлтгэл ажил эцсийн шатандаа орж, Парис дэлхий нийтийг угтан авахад бэлэн байна гэжээ.

Энэхүү Олимпийн наадмын өвөрмөц онцлог нь гэвэл, Сена мөрөн дээр хийх нээлтийн ёслол бөгөөд энэ нь бас олимпийн нээлтийн ёслолын арга хэмжээг ордон талбайд зохион байгуулахгүйн анхны тохиолдол юм. 21-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Тони Эстанга хэлэхдээ, Парисын олимпийн томоохон шинэлэг зүйл бол олимпийг хотод жинхэнэ ёсоор нэгтгэх явдал юм. Тэрээр хэлэхдээ, одоогоор Парисын хотын дүүргүүд нэгэнт Олимпийн наадамын байдалд шилжсэн бөгөөд Олимпийн наадмын нээлтэд итгэлтэй байна гэжээ.

Хүмүүсийн анхаарч буй аюулгүй байдлын асуудлаар Тони Эстанга хэлэхдээ, Францын засгийн газар нээлтийн өдөрт зориулан аюулгүй байдлын 45,000 ажилтныг үүрэгт ажилд оруулахаар төлөвлөж байна. Хотын зарим бүсэд замын хөдөлгөөний хязгаарлалт хэрэгжиж эхэлсэн тул, эдгээр арга хэмжээ нь орон нутгийн оршин суугчид болон жуулчдад нөлөөлсөн байна, энэ талаар Эстанга хэлэхдээ, одоогоор Парист аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байна гэжээ.