Израилийн Ерөнхий сайд АНУ-д айлчилна
2024-07-22 10:28:01
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн ерөнхий сайдын ажлын алба 21-ний өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Израилийн ерөнхий сайд Нетаньяху орон нутгийн цагаар 22-ны өглөө Америкийг зорьж, 23-нд Америкийн ерөнхийлөгч Байдентай уулзана гэжээ. АНУ-Израилийн удирдагчдын энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь Газын зурваст гал зогсоох асуудал байх болно гэж Израилийн хэвлэлүүд мэдээлэв.

Өмнөх өдөр нь Тель-Авив хотод болсон жагсаал цуглаан дээр, Израилийн ард түмэн уриалахдаа, Нетаньяху АНУ руу явахаасаа өмнө гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж, Израилийн баривчилагдсан хүмүүсийг суллах ёстой гэжээ.

Израилийн баривчилагдсан хүмүүсийн төрөл төрөгсөд: Гал зогсоох гэрээнд гарын үсэг зурахаас өмнө битгий гадагш айлчлаарай, харин баривчилагдсан хүмүүсийг урьдаар авраач хэмээн би Ерөнхий сайдад хэлмээр байна. Баривчилагдсан хүмүүс амьд байгаа бөгөөд бидэнд цаг зав маш бага байгаа гэжээ.