Гадаадаас 10 мянга орчим үзмэр ирлээ
2024-07-22 16:26:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад-Өмнөд Азийн 8 дахь экспо маргааш буюу долдугаар сарын 23-нд Юньнань мужийн Куньмин хотод нээлтээ хийнэ. 21-ний өдрийн байдлаар Энэтхэг, Тайланд, Вьетнам, Пакистан зэрэг өмнөд болон зүүн өмнөд Азийн 11 орны 40 багц, 9516 үзмэр гаалиар нэвтэрсэн бөгөөд үзэсгэлэнд тавигдах нийт үзмэрийн тоо 10 мянгыг давах төлөвтэй байна. Энэхүү экспо нь “Бүс ба Зам” санаачилгыг өндөр чанартай хөгжүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, соёлын солилцооны тавцанг буй болгох зорилготой юм.

Өмнөд Азийн экспо бол 2024 онд Хятад, Өмнөд Азийн орнуудын эдийн засаг, худалдааны солилцооны хамгийн чухал арга хэмжээний нэг юм. Энэ удаагийн арга хэмжээнд 2300 гаруй худалдан авагч оролцохоор бүртгүүлсний дотор Өмнөд Азийн 8 орныг багтаасан 26 улс орон, бүс нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж багтаж байна. Худалдан авагчийн салбарт ногоон эрчим хүч, хөдөө аж ахуй, эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, барилгын технологи, үйлдвэрлэл, шинэ материал болон бусад салбаруудыг хамарчээ.