Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад хариулав
2024-07-22 11:13:10
Share
Share this with Close
youtube WeChat

Асуулт: Хятад Филиппин хоёр Рэнь Айжяо арлын нөхцөл байдлыг зохицуулах талаар ойлголцолд хүрсэн үү?

Хариулт: Рэнь Айжяо арал нь Хятадын Наньша арлуудын нэг хэсэг гэдгийг юуны өмнө онцлон хэлмээр байна, Рэнь Айжяо арлыг багтаасан Наньша арлууд хийгээд түүний зэргэлдээх тэнгист Хятад улс бүрэн эрх мэдэлтэй. Рэнь Айжяо арлын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Хятад улс зарчимт гурван байр суурийг олон нийтэд зарласан юм.

Нэгдүгээрт, Филиппин "цэргийн хөлөг онгоц"-уудыг Рэнь Айжяо арал дээр удаан хугацаагаар "байрлуулсан" нь Хятадын бүрэн эрхэд халдаж, “Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай тунхаглал”, ялангуяа 5-р зүйл буюу хүн оршин суудаггүй арал, хад дээр суурьшуулахгүй байх тухай заалтыг зөрчсөн байна. Хөлөг онгоцуудаа чирэн аваачиж, Рэнь Айжяо арлыг хүнгүй, байгууламжгүй, анхны байдалд нь оруулахыг Хятад улс Филиппинээс шаардаж байна.

Хоёрдугаарт, Филиппин "далайн эрэг дээр суурьшуулсан" цэргийн хөлөг онгоцуудаа чирч аваачихаасаа өмнө, хэрэв Филиппин хөлөг онгоцны оршин суугчдыг амьжиргааны хэрэгслээр хангах шаардлагатай бол, Хятад улс хүмүүнлэгийн үүднээс хандах болохоор, Хятадад урьдчилан мэдэгдэх ба үүнийг газар дээр нь шалгасны дараа, Филиппиний тал амьжиргааны хэрэгслийг тээвэрлэн аваачиж өгөхийг зөвшөөрөх болно, харин Хятад улс үйл явцыг бүхэлд нь хянах болно.

Гуравдугаарт, хэрэв Филиппин хөлөг онгоцон дээр их хэмжээний барилгын материал тээвэрлэж, суурин байгууламж болон байнгын застав байгуулах оролдлого хийвэл, Хятад улс үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Хятадын бүрэн эрхт байдал болон “Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай тунхаглал”-ын халдашгүй төв чанга байдлыг хамгаалахын тулд хууль дүрмийн дагуу тууштай хаан хориглох болно.

Хятад улс дээрх зарчимт гурван байр сууринд тулгуурлан, Филиппинтэй Рэнь Айжяо арлын байдлыг зохицуулах талаар үргэлжлэн зөвшилцөж, саяхан бас хүмүүнлэгийн хангамжийг тээвэрлэн аваачиж өгөх талаар түр тохиролцоонд хүрсэн. Тэнгисийн маргааныг хамтдаа зохицуулж, Өмнөд Хятадын тэнгисийн байдлыг намжаахад тус дөхөм үзүүлэхээр хоёр тал тохиролцов гэжээ.