2024 оны 7-р сарын 18-ны өдөр Хятадын баруун хойд нутгийн Шааньши мужийн Ши-Ан хотын Датан худалдааны төвд байрлах шоколадны музейд Чинь Ши Хуан хааны бунханы Цэрэг морины баримал хөшөөг шоколадаар урлан олон нийтэд үзүүлж байна. Хятадын эртний архитектур, соёлын дурсгалт зүйлсээр сэдэвлэсэн 100 гаруй шоколадан бүтээлүүд нь олны сонирхлыг татаж байна.