Бээжингийн 100 гаруй жилийн түүхтэй эмийн дэлгүүр
2024-07-22 11:13:16
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжин хотын төвд байрлах Байтаси буюу Цагаан суварга сүмийн гудамжийн зуны хамгийн хөгжөөнтэй, ачаалалтай цаг үе эхэллээ. Маш олон залуус Цагаан суварга сүмийн өнгө үзэмжид зураг хөрөг авахуулж яарцгаана. 

Цагаан суварга сүмийн хажууд байгаа "Яо кофе" хэмээх кофе шоп нь тэдний хөлөө амрааж, цай, ундаа уух хамгийн дуртай газар болжээ. Кофе шопт ороход хятад ургамлын гаралтай өвсөн эмийн үнэр, кофены анхилуун үнэртэй хослоод аагим халууныг агшин зуур ч гэсэн мартуулах аж. Гэхдээ энэ нь жирийн нэгэн кофе шоп биш, харин бүр 152 жилийн түүхтэй Хятадын алдартай эмийн дэлгүүр– Байтаси буюу Цагаан суварга сүмийн эмийн дэлгүүр юм.

"Өнөөгийн залуучууд эрүүл мэнддээ илүү анхаарах болсон тул Хятадын уламжлалт анагаах ухааны соёл ч залуучуудын сонирхлыг улмаар татах болжээ. Манай эмийн дэлгүүр энэ кофе шопийг ажиллуулж, Хятадын уламжлалт анагаах ухааны эрүүл цай, ундаагаар үйлчилдэг. Дэлгүүрт байгаа олон ундааг эртний уламжлалт аргаар хийсэн тул олон үйлчлүүлэгчдийг татаж байна" гэж Цагаан суварга сүмийн эмийн дэлгүүрийн хариуцлагатан Ма Шүчү хэллээ. 

1872 онд байгуулагдсан Цагаан суварга сүмийн эмийн дэлгүүр нь олон удаа засвар үйлчилгээ хийсэн. Энэ онд эмийн дэлгүүр уламжлалаа эвдэж, Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээг нэмж, хятад анагаах ухааны судалгааны ажил өрнүүлэх, хөргөгчний соронзон наалт, үнэртэй уут зэрэг Хятадын анагаах ухааны соёлыг шингээсэн төрөл бүрийн соёлын бүтээгдэхүүн зохион бүтээж байна. 

“Манай эмийн дэлгүүр чухам юугаараа онцлог вэ? гэвэл чанар сайн, үнэ тогтвортой эмийн бүтээгдэхүүнтэй, газарзүйн байршил сайн байгаад оршно. Эрт дээр үед энд нэг клиниктэй байдаг байсан бөгөөд хүмүүс өвчнөө үзүүлж дуусаад манай эмийн дэлгүүр очиж эм авдаг байсан, эдгээр түүх бидэнд онцгой соёлын өвийг үлдээж өгсөн гэж эмийн дэлгүүрийн хариуцлагатан Ма Шүчү хэлж байлаа. 

Тэрээр одоо бид "Тав тухтай эмийн дэлгүүр" хэмээх шинэ үзэл баримтлалыг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд энэ нь эмийн дэлгүүрийг шинэлэг байдлаар нэгтгэх шинэ арга барил юм. Бодит зүйл, газар дээр нь танилцах зэрэг арга барилаар илүү олон хүмүүст Хятадын уламжлалт анагаах ухааны гүн гүнзгий өв уламжлал, өвөрмөц онцлогийг ойлгуулна гэж найдаж байна.