Зуны амралтын киноны орлого 6 тэрбумыг давж байна
2024-07-22 16:29:50
Share
Share this with Close
youtube WeChat

Онлайн платформын мэдээллээр, өнөөдрийг хүртэлх байдлаар 2024 оны зуны амралтаар \6-8-р сар\ Хятадын киноны тасалбарын нийт орлого 6 тэрбум юанийг давлаа.

Киноны зах зээлийн чухал үе болох зуны амралт нь хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн. Жил болгоны энэ үеэр томоохон кино үйлдвэрлэлийн компаниуд үзэгчдийн дур сонирхолд зориулан олон төрлийн киног бүтээж толилуулдаг. Энэ жилийн зуны амралтаар гарах киноны агуулга, чанар нь өөр өөр байсан ч тэдний нийтлэг онцлог нь олон тооны үзэгчдийг татаж, кино тасалбарын орлогын өсөлтийг дайчилж байна. 

Үүнээс гадна, киноны зах зээлийн хөгжил нь театруудын тоо, үйл ажиллагааны түвшинтэй шууд холбоотой. Статистикийн мэдээгээр, Хятадын хэмжээнд  9723  кино театр байгаа бол ажиллуулах хэмжээ 79.9 хувьд хүрч, киноны зах зээлийн цаашдын хөгжилд бат бөх үндэс суурь тавьж байна. Үйл ажиллагааны өндөр түвшин, олон тооны театрууд нь үзэгчдэд илүү олон сонголт хийх боломж олгосон төдийгүй зуны амралтын киноны тасалбарын орлого 6 тэрбумаас давахад чухал нөхцөл бүрэлдүүлсэн юм. 

Энэ зуны хувьд "Хүүхэд-ирээдүй", "Аллага ", “Жижиг дэлгүүр” зэрэг гурван кино тасалбарын эхний гуравт жагсаж байна. Эдгээр киноны амжилт нь зуны амралтын киноны зах зээлийн идэвхт байдлыг харуулсан төдийгүй үзэгчид адил бус төрлийн кинонд сонирхолтой байгааг харуулж байна.