ДОХ-ын эсрэг олон улсын 25-р их хурал Мюнхенд боллоо
2024-07-22 20:49:14
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 7 дугаар сарын 22-нд ДОХ-ын эсрэг олон улсын 25-р их хурал Германы Мюнхен хотод болжээ.

Хурал таван өдөр үргэлжлэх бөгөөд ХДХВ-ийн эмгэг төрүүлэгч болон дархлалын олдмол хомсдолын хам шинж болох ДОХ-оос хэрхэн сэргийлэх тухай голлон ярилцах юм. Дэлхийн 175 орон, бүс нутгийн 15,000 орчим шинжлэх ухаантан, бодлого тогтоогч, эрүүл мэндийн мэргэжилтэн, мөн холбогдох мэргэжлийн хүмүүс уригдан оролцож байна.

Энэхүү бага хурлын дарга, Германы вирус судлаач Кристоф Спиннер хэлэхдээ, сүүлийн жилүүдэд ДОХ-ын эсрэг судалгаа асар их ахиц дэвшил гаргасан ч жил бүр дэлхийн хэмжээнд 1.3 сая халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь НҮБ-ын 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг хазаарлан зогсоох зорилтоос хамаагүй хол байгаа учраас даруй яаралтай арга хэмжээ авч халдварын тохиолдол шинээр нэмэгдсээр байгааг зогсоох ёстой гэжээ.