Хятадын ГХЯ-ны 7-р сарын 22-ны хэвлэлийн бага хурлын мэдээ
2024-07-22 18:58:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 22-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Өнгөрсөн долоон хоногт ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал Бээжинд болсон нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байж ирлээ. Энэхүү хурал нь Хятад улсын өөрсдийн хөгжилд чухал утга учиртайгаар барахгүй дэлхий дахинд ч гүнзгий ач холбогдолтой хэмээн олон улсын хэвлэлүүд бичжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 22-нд хэлэхдээ, ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал бол маш чухал ач холбогдолтой хурал чуулган байж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл шинэ нөхцөл байдал, шинэ асуудалд тулгарч буйд гүнзгий анализ хийж, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх талаар системийн чанартай төлөвлөгөө гарган байршуулалт хийж, олон улсын хамтын нийгэмлэг шинэ цаг эринд Хятад улс чансаатай хөгжлийг ахиулж, өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжихийг харах чухал "цонх" болсон юм.

Энэ удаагийн хурлын нэг гол чухал агуулга бол даруй Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжлөө тэлэх явдал юм. Хурлаар баталсан "Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай ХКН-ын шийдвэр" нь гадаадад нээлттэй хөгжих тухай тусгай байршуулалт хийсэн юм. Өдгөө эдийн засгийн даяаршил асар том сорилтод тулгарч, ганц талт үзэл болон ивээх үзлийг эсэргүүцэн, дэлхийн эдийн засгийн дэглэм болон аж үйлдвэрийн гинжинхэлхээний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах бол улс орнуудын хамтын үүрэг хариуцлага юм гэжээ.

Сэтгүүлч “Хятад улсын орлогч дарга Хань Жэн Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгчөөр Парисын олимпын нээлтэд оролцох тухай дэлгэрэнгүй танилцуулна уу?”гэжээ.

Мао Нин хэлэхдээ, Хятад улс спортын хөгжлийг маш чухалчлан үзсэж, олон улсын олимпын наадамд идэвхтэй оролцсоор ирсэн. Хятад улсын орлогч дарга Хань Жэн Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгчөөр Парисын олимпын нээлт зэрэг арга хэмжээнд оролцох нь олон улсын олимпын хөдөлгөөний хөгжил, тэрчлэн Франц улсын олимпыг зохион байгуулж байгааг Хятад улс чухалчлан үзэж, дэмжиж байгааг харуулж байна. Парисын олимп амжилттай зохион байгуулагдахыг Хятад улс хүсэн найдаж байна, мөн дэлхийн эв нэгдэл, хамтын ажиллагаанд эрч хүч сэлбэхийг хүсэж байна гэжээ.

ШХАБ-ын Астанагийн чуулга уулзалтын дараа Хятад улс уг байгууллагын ээлжит дарга орны ажлаа албан ёсоор хүлээн авсан юм. 

Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 22-ны өдөр танилцуулахдаа, ШХАБ байгуулагдсан цагаасаа "Шанхайн үзэл баримтлал"-ыг тууштай баримталж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлж, найрамдалт хөршийн найрсаг харилцааг бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хамтдаа сахин хамгаалж ирсэн юм. Эл байгууллага нь анх 6-хан гишүүн оронтой байснаа одоо 26 болон нэмэгдэж, дэлхийн дээр хамгийн их нутаг дэвсгэр, хамгийн олон хүн амыг хамарсан бүс нутгийн ерөнхийлсөн чанартай хамтын ажиллагааны байгууллага болж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх энх тайванч хөгжлийн цоо шинэ замыг нээсэн юм. 

Энэ оны 7 дугаар сарын Астанагийн чуулга уулзалтын дараа Хятад улс 2024-2025 оны ээлжит дарга орны ажлаа албан ёсоор хүлээн авсан бөгөөд зуршил ёсоор 2025 онд чуулга уулзалтыг зохион байгуулах болно. Ээлжит дарга орноор ажиллах хугацаандаа талуудтай эв санаагаа улам сайн нэгтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжин цэцэглэж, улмаар бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ. 

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 22-нд хэлэхдээ, Украины хямралын тухайд Хятад улс голч шударга байр суурийг барьж ирсэн бөгөөд Хятад улс эл хямралыг үүсгэгч, шууд оролцогч тал биш юм. Тиймд ятгаж эвлэрүүлэхийг Хятад улс хичээдэг бөгөөд хямралыг улс төрийн аргаар зохицуулахын төлөө ажиллаж ирсэн. Харин ч Америкийн тал улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулахад илүү бодит ажлуудыг хийх ёстойгоос Хятад улсад хариуцлагаа түлхэж, Хятад улс болон бусад улс орнууд хоорондын харилцааг сэвтээхийг оролдох хээргүй юм гэжээ. 

Тэрээр онцлохдоо, Хятад , Орос бол бүгд бие даасан том гүрэн учраас хоёр орон хооронд хэвийн хамтын ажиллагаа өрнүүлэх нь аль нэг гуравдагч талд чиглэхгүй бөгөөд гаднын ямар нэг саад тотгор, сүрдүүлэлт заналхийллээс айхгүй юм. Ямарваа хэлбэрийн ганц талт үзэл, бусдын үйлд гар дүрэхийг бид эсэргүүцэж, шаардлагатай үед өөрийн ашиг сонирхлоо хамгаалсан зүй ёсны арга хэмжээг авах болно гэв. 

Сэтгүүлч “Хятадын талаас даргалж буй Палестины нам, эвсэл бүлгүүдийн эвлэрлийн хоёр дахь шатны хэлэлцээ саяхан Бээжинд болсон. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?” гэжээ.  

Мао Нин хэлэхдээ, Палестины ард иргэд хууль ёсны үндэсний эрхээ сэргээж, Палестины нам бүлгүүд яриа хэлэлцээ хийхээр дамжин эвсэлд хүрч, улмаар Палестин эртхэн үндэсний нэгдлээ биелүүлж, тусгаар улс байгуулахыг Хятад улс дэмжсээр ирсэн. Цаашид ч тууштай дэмжих болно. Уг асуудлаарх тодорхой мэдээллийг Хятад улс тохирсон цагт мэдээлэх болно гэжээ.