Нассер Канани: Бүс нутгийн өнөөгийн хурцадмал байдалд АНУ хариуцлага хүлээх ёстой
2024-07-23 09:47:30
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 22-нд Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани хэвлэлийн бага хурал хийлээ. Палестин-Израилийн асуудлаар Америк Израильд бүх талын дэмжлэг үзүүлсэн учраас Палестин-Израилийн мөргөлдөөнийг намжаахад хэцүү болов, бүс нутгийн өнөөгийн хурцадмал байдлыг АНУ хариуцах ёстой гэж тэрээр онцолжээ.

Израиль Йемений Ходейда руу дайрсантай холбогдуулан Нассер Канани хэлэхдээ, Израиль бол бүс нутгийн тогтворгүй байдал болон аюулгүй байдлын эх сурвалж, хурцадмал байдлыг үүсгэгч болон түгээгч юм, Израиль олон улсын хууль тогтоомжийг зөрчин Газын зурваст цэргийн ажиллагаанууд явуулж байгааг олон улсын хамтын нийгэмлэг харж байна гэжээ. Йемений Хутигийн зэвсэгт хүчин Израилийн эсрэг явуулж буй ажиллагаа нь Палестины ард түмнийг дэмжих зорилготой боловч АНУ Израилийг бүх талаар дэмжиж байгаа нь бүс нутагт хурцадмал байдлыг үргэлжлүүлэхэд хүргэсэн бөгөөд үүний хариуцлагыг АНУ хүлээх ёстой гэж тэрээр онцолжээ.

Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани: Израиль бүс нутагт хямрал, тогтворгүй байдал болон мөргөлдөөн үүсгэхийг үргэлжлэн хориглож, Израилийн өдөөн хатгасан үйлдлийг таслан зогсоох талаар олон улсын хамтын нийгэмлэг хариуцлага үүрэх ёстой.