Байден Харрисыг дэмжихээ илэрхийлэв
2024-07-23 14:30:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Ардчилсан намын хүчтэй шахалтын дор АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден 21-ний өдөр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаасаа гарч байгаагаа зарлаж, дэд ерөнхийлөгч Харрисыг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

Байден мөн өдөр олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийж, анхнаасаа улиран сонгогдохоор төлөвлөж байсан ч Ардчилсан нам болон улс орны эрх ашгийн үүднээс сонгуульд оролцохоос татгалзаж, үлдсэн хугацаанд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар шийдсэн гэжээ. 

 Харрисыг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг бүрэн дэмжиж байгаагаа Байден олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ. Мөн тэрээр Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трампыг ялахын тулд Ардчилсан нам эв нэгтэй байхыг уриалав. 

Байден сонгуулиас нэрээ татсаны дараа, Ардчилсан намын доторх эмх замбараагүй байдал үргэлжилж магадгүй. Байден Харрисыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч Ардчилсан нам нэр дэвшигчийн талаар зөвшилцөлд хүрч чадах эсэхийг харах л үлдлээ. Өмнө нь Ардчилсан намын зарим ахмадууд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нээлттэй өрсөлдөөнөөр тодруулна гэж найдаж байсан юм гэж шинжээчид үзэж байна.