Дижитал эдийн засгийг өндөр чанартай хөгжилд анхаарал хандуулана
2024-07-23 10:48:42
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны Хятадын олон улсын их өгөгдөлийн салбарын яармаг 8-р сарын 28-30-ны өдрүүдэд Гүйжөү мужийн Гүй Ян хотод "Дижитал оюун ухаантай хамт: дижитал эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн шинэ ирээдүйг бий болгоё" уриан дор болно.

Энэхүү их өгөгдөлийн салбарын экспог Хятадын Үндэсний их өгөгдөлийн товчооноос санаачилж, Гүйжөү мужийн ардын засгийн газар анх удаа зохион байгуулж байна. Хятадын Үндэсний их өгөгдөлийн товчооны дарга Лю Лиехун 22-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан "Чанартай хөгжлийг ахиулах" сэдэвт хэвлэлийн бага хурал дээр дээрх танилцуулгыг хийсэн байна.

Лю Лиехун хэлэхдээ, "Их өгөгдөлийн салбарын экспог зохион байгуулахаар дамжин дижитал эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг цаашид ахиулж, их өгөгдөлийн нөөц бололцоог бүрэн нээж, Дижитал Хятад улсыг байгуулахад тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Мэдээллийн дагуу, энэхүү Их өгөгдөлийн салбарын экспо нь дижитал үйлдвэрлэл, дижитал-бодит интеграцчлал, мэдээллийн худалдаа, дижитал засаглал, дижитал дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал зэрэг зургаан талаар сэдэвчилсэн үзэсгэлэнгийн томоохон хэсгийг бүрдүүлж, үзэсгэлэнд мэдээлэл, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, санхүү зэрэг салбар дахь дотоод гадаадын компаниудыг урин оролцуулж, дотоод болон гадаад дахь мэдээллийн салбарын хамгийн сүүлийн үеийн хөгжлийн байдал, шинэ ололт амжилт болон хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг цогцоор нь харуулах юм.