Хятад-Өмнөд Азийн 8 дахь яармаг нээгдэв
2024-07-23 16:04:31
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 23-нд Юнь Нань мужийн Күньмин хотод Хятад-Өмнөд Азийн найм дахь яармаг нээгдэв. Энэ удаагийн яармагт 82 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 2000 гаруй компани үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд тал хувь нь Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн орнуудын компани юм. Үзэсгэлэн яармаг 6 хоног үргэлжилнэ. 

Үзэсгэлэн яармаг "Эв нэгтэй хамтран ажиллаж, хамтын хөгжлийг эрэлхийлье" уриан дор болж, ногоон эрчим хүч, орчин үеийн хөдөө аж ахуй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, соёл аялал жуулчлал зэрэг Хятад болон Өмнөд Азийн орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны асар их боломж бүхий салбаруудыг иж бүрэн харуулах болно. Үзэсгэлэнгийн 15 танхимын 60 орчим хувийг мэргэжлийн танхим эзэлж байна. 

Уг үзэсгэлэн яармагийг 7 удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд Хятад, Өмнөд Азийн орнуудын худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, өргөжүүлэх талаар бодлогын солилцоо, түүхий эдийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэргийн үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн яармагт гадаад, дотоодын 18 мянга гаруй аж ахуйн нэгж оролцож, 4 сая гаруй жуулчдыг татаж, 100 гаруй тэрбум ам.долларын гадаад худалдааны эргэлтийг бүрдүүлж, 3000 гаруй төсөлд гарын үсэг зуржээ.