Хятад Оросын эрчим хүчний VI бизнес форумд баяр хүргэв
2024-07-23 21:43:11
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 23-нд Хятад Оросын эрчим хүчний VI бизнес форумд баяр хүргэжээ.

Тэрбээр, энэ жил Хятад Орос дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр шинэ цаг эриний Хятад Оросын стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа дорвитой хөгжиж, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа ирэх тусмаа боловсронгуй, тогтвортой, уян хатан болж, хоёр ард түмэнд бодит ач тусаа хүртээсээр байна. Түүхэн шинэ гараанаас Оросын талтай эрчим хүчний салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, тус салбарын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдал, уян хатан байдлыг хамгаалан бэхжүүлж, дэлхийн эрчим хүчний аж үйлдвэрийн улам эрчтэй, ногоон, эрүүл хөгжлийг дэмжиж ажиллахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Мөн өдөр, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ч тус форумд баярын захидал ирүүлжээ.