Хятадын ГХЯ-ны 7 дугаар сарын 23-ны ээлжит хэвлэлийн бага хурлын мэдээ
2024-07-23 19:00:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 23-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг хуралдуулж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад харуулжээ.

Цөмийн зэвсэггүй улс орнуудын санаа зовоосон асуудал болон шаардлагад үр дүнтэй хариу өгөх ёстой

"Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-ний 11-р хянан хэлэлцэх бага хурлын бэлтгэл ажлын хоёр дахь хуралдаан Женевт болж байна. Хятад улс энэ удаагийн хуралд ажлын нийт дөрвөн баримт бичгийг өргөн мэдүүлжээ.

Энэ тухай Мао Нин хэлэхдээ, дэлхийн стратегийн аюулгүй байдлын орчин үргэлжлэн муудаж, цөмийн зэвсгийн мөргөлдөөн, цөмийн дайны эрсдэл нэмэгдэж байгаа нөхцөлд Хятад улс дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг дэмжин, улс орнууд харилцан цөмийн зэвсгээр дайралт хийхгүй байх тухай санаачилга, цөмийн бус аюулгүй байдал, цөмийн зэвсгийн хяналт, АНУ-Их Британи-Австрали цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа зэрэг дөрвөн ажлын баримт бичиг дэвшүүлсэн юм. Эдгээр баримт бичгийг бүрэн эхээр нь Хятадын ГХЯ-ны веб сайтаас харж болно.

Хятад улсын дээр дурдсан ажлын баримт бичгийн гол санаа, санаачилга бол даруй цөмийн зэвсэггүй улс орнуудын санаа зовоосон асуудал, шаардлагад хариу өгч, цөмийн зэвсгийг хэн аль нь эхэлж ашиглахгүй байх талаар гэрээ байгуулж, улс төрийн мэдэгдэл хийх ёстой. Цөмийн зэвсэггүй улс орон болон цөмийн зэвсгээс ангид бүс нутагт цөмийн зэвсгээр заналхийлэх юм уу хэрэглэхгүй байхыг батлах олон улсын хууль эрх зүйн баримт бичгийг Зэвсэг хорогдуулах асуудлаарх бага хурал даруй зөвшилцөж боловсруулахыг дэмжинэ. Бүх улс орон дэлхийн стратегийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх зарчмыг баримталж, олон улсын цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явц, цөмийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааг дэмжих ёстой. Үүний зэрэгцээ, нийт улс орон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тал дээр давхар стандарт хэрэгжүүлэхийг эсэргүүцэж, олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцооноос дээгүүр геополитикийн хувийн ашиг сонирхол хөөцөлдөхийг эсэргүүцэх ёстой зэрэг болно.

Эдгээр ажлын баримт бичгийг талууд идэвхтэй дэмжиж, хурлын үр дүнгийн баримт бичигт тусгаж, улмаар олон улсын аюулгүй байдлын орчныг сайжруулж, мөнхийн энх тайван, бүх нийтийн аюулгүй байдлыг бий болгоход хувь нэмрээ оруулахыг Хятад улс хүсэж байна гэжээ.

“Бээжингийн тунхаг” Палестины ард иргэдэд хүсэл найдлага авчирлаа

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 23-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг хуралдуулж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад харуулжээ. 

Сэтгүүлч: Өнөөдөр үдээс өмнө Палестины нам бүлгүүдийн дотоод эвлэрлийн яриа хэлэлцээний хаалт Бээжинд болж, Палестины нам бүлгүүдийн төлөөлөгчид хуваагдлаа эцэслүүлж, эв нэгдлийг бэхжүүлэх тухай “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурлаа. Энэ тухай Хятадын тал дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

Мао Нин: Хятад улсын урилгаар Палестины 14 нам бүлгийн өндөр зэрэглэлийн төлөөлөл 7-р сарын 21-ээс 23-ны өдөр Бээжин хотноо эвлэрлийн яриа хэлэлцээ хийсэн. Өнөөдөр үдээс өмнө ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван уг хэлэлцээний хаалтын арга хэмжээнд оролцон үг хэллээ. Мөн Палестины нам бүлгүүдийн төлөөлөгчид хуваагдлаа эцэслүүлж, эв нэгдлийг бэхжүүлэх тухай “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурсан юм. 

Палестины 14 нам бүлэг анх удаагаа Бээжинд эвлэрлийн яриа хэлэлцээ хийж байна. Энэ нь гашуун зовлон дунд амьдарч буй Палестины иргэдэд хүсэл эрмэлзэл авчирсан гэж хэлж болно. Хаалтын арга хэмжээний үеэр Хятадын ГХ-ны сайд Ван И өнөөгийн Газрын зурвасын нөхцөл байдалд зориулан гурван зүйлт санаачилгыг дэвшүүллээ. Тухайлбал: 

Нэгд, Газын зурваст бүх талын, урт хугацааны, тогтвортой гал зогсоохыг ахиулж, хүмүүнлэгийн тусламж саадгүй нэвтрэхийг батлах ёстой. 

Хоёрт, “Палестинчууд Палестиныг удирдах” зарчмыг баримталж, Газын зурвасын дайны дараах засаглалыг цэгцтэй ахиулах. 

Гуравт, Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орноор элсүүлэх үйл явцыг дэмжиж, “хоёр орны шийдэл”-ийг гардан хэрэгжүүлэх зэрэг болно. 

Хятад, Палестин бол харилцан итгэдэг сайн анд, сайн түнш. Палестины нам бүлгүүд эвлэрлийн яриа хэлэлцээ хийх замаар үндэсний эв нэгдлээ биелүүлж, тусгаар улс байгуулахыг Хятад улс чиг сэтгэлээсээ хүсэж байна. Бид холбогдох талуудтай хамтдаа уг чиглэлээр үргэлжлүүлэн хичээн ажиллах болно гэжээ.

Талууд нийтлэг ойлголтоо улам бэхжүүлэхийг хүсэв

Сэтгүүлч: Хятадын ГХ-ны сайд Ван И удахгүй Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцох гэж байгаа тухай Хятадын тал мэдэгдлээ. Хятад улс Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааг хэрхэн үнэлж байна? Удахгүй болох гадаад харилцааны сайд нарын уулзалтад ямар хүлээлттэй байна?

Мао Нин: Эдийн засгийн өсөлтийн хурд удааширч, геополитикийн мөргөлдөөн даамжирч буй нөхцөлд зүүн Азийн нөхцөл байдал ерөнхийдөө тогтвортой байж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлал тасралтгүй ахисаар байна. Тус бүс нутгийг үргэлжлүүлэн хөгжлийн хөдөлгүүр, хамтын ажиллагааны өндөрлөг болгох нь тухайн бүс нутгийн улс орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл юм. 

Гадаад харилцааны сайд нарын энэ удаагийн уулзалтаар талууд нийтлэг ойлголтоо улам нэмэгдүүлж, ирэх 10 дугаар сард болох зүүн Азийн хамтын нийгэмлэгийн удирдагчдын цуврал хуралд улс төр болон ололт амжилтын бэлтгэл хангахыг Хятадын тал хүсэж байна.

Бүс нутгийн улс орнуудтай хамтран, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимд тулгуурлаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг ахиулахад бид бэлэн. Мөн Хятад болон АСЕАН-ы чөлөөт худалдааны хэлэлцээр-3.0-ийн хэлэлцээг түргэтгэж, "Бүс ба Зам"-ыг өндөр чансаатайгаар хамтран бүтээн байгуулах, "Хятад-АСЕАН-ы хүмүүнлэг соёлын солилцооны жил" арга хэмжээг сайтар зохион байгуулж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны улам нягт хамтын нийгэмлэгийг байгуулахыг хичээх болно гэжээ.