Хятад улс цөмийн бус аюулгүй байдлын асуудлаар ажлын баримт бичиг дэвшүүлэв
2024-07-23 09:50:24
Share
Share this with Close
youtube WeChat

“Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-ний 11-р удаагийн хянан хэлэлцэх бага хурлын бэлтгэл ажлын хоёр дахь хурал 22-ны өдөр Швейцарийн Женев хотноо болов. Энэ хурлаар оролцогч улсууд “Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ”-г хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудлыг авч хэлэлцэх юм. Хятадын төлөөлөгчид цөмийн бус аюулгүй байдлын асуудал болон АНУ, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааны асуудлаарх ажлын баримт бичгүүдийг Бэлтгэлийн хороонд хүргүүлсэн байна.

“Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ” 1970 онд хүчин төгөлдөр болж, 1995 онд тодорхойгүй хугацаагаар сунгасан юм. Оролцогч улсууд 5 жил тутамд хянан хэлэлцэх бага хурлыг хуралдуулдаг бөгөөд дараагийн хянан хэлэлцэх хурлыг 2026 онд зохион байгуулна. Хянан хэлэлцэх хурал болохоос өмнөх гурван жилд, Бэлтгэл хороо жил бүр хуралдах болно.