Поль Кагаме Руандагийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд баяр хүргэв
2024-07-23 16:41:11
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 23-нд Ши Жиньпин дарга Поль Кагаме руу утсаар ярьж, Бүгд Найрамдах Руанда улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд баяр хүргэв. 

Ши Жиньпин хэлэхдээ, Руанда бол Хятадтай уламжлалт найрсаг орон юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, уламжлалт найрамдал үргэлжлэн гүнзгийрсээр байна. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлж, олон салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад эрхэм Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.