Их наяд юанийн ус хэмнэгч аж үйлдвэрийг хөгжүүлэхээр төлөвлөж байна
2024-07-23 16:02:50
Share
Share this with Close
youtube WeChat

22-ны өдөр Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо зэрэг байгууллагаас ус хэмнэгч аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх тухай удирдамжийг нийтэлжээ. Удирдамжид дурдахдаа, 2027 он гэхэд ус хэмнэгч аж үйлдвэрийн цар хүрээ 1 их наяд юаньд хүрч, олон тооны "мэргэшсэн, шинэлэг" аж ахуйн нэгжүүдийг бий болгож, аж ахуйн нэгжээр гол болгосон, зах зээлээр удирдамж болгосон, инновациар хөдөлгөгч хүч болгосон, үйлдвэрлэл, боловсрол, судалгаа, хэрэглээг уялдуулах зэргээр ус хэмнэгч аж үйлдвэрийн хөгжлийн хэв маягийг урьдчилан байгуулна гэжээ.

Удирдамжид тодорхой заахдаа, 2035 он гэхэд арван тэрбум юаниар үнэлэгдэх хэд хэдэн тэргүүлэгч аж ахуйн нэгжийг бий болгож, ус хэмнэх технологи, бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон менежментийн үйлчилгээ зэрэг нь дэлхийн дэвшилтэт түвшинд хүрч, ус хэмнэсэн үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг бүрэн дүүрэн бий болгох болно гэжээ.

Удирдамжид дурдахдаа, усны нөөцийг хязгаарлах хатуу тогтолцоог хэрэгжүүлнэ. Гол салбаруудад ус хэмнэх менежментийг бэхжүүлнэ. Түүнчлэн ус хэмнэх зах зээлийн механизмыг сайжруулна гэжээ. Удирдамжид бас дурдахдаа, төвлөрсөн төсөвт байгаа тусгай хөрөнгө мөнгийг ашиглаж, усны бохирдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах зэрэг нөхцөлд нийцсэн төслүүдийг дэмжих болно. Төвлөрсөн төсөв дэх усны нөөцийг хамгаалах хөгжлийн сангуудыг ашиглаж, ус хэмнэгч үйлдвэрлэл болон технологийн шинэчлэлийг хөгжүүлэхийг урамшуулах болно гэжээ.