7-р сарын 21 дэлхийн түүхэнд хамгийн халуун өдөр болжээ
2024-07-24 16:02:00
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны долдугаар сарын 21 ням гарагт дэлхийн хамгийн халуун өдөр тохиож, дэлхийн гадаргын агаарын дундаж температур 17.09 хэмд хүрснийг Европын холбооны Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн алба 23-нд тайлан нийтэлж мэдээлжээ.

Уг температур нь 2023 оны долдугаар сарын 6-нд тогтоосон 17.08 хэмийн рекордыг 0.01 хэмээр давж, 1940 оноос хойших хамгийн халуун өдөр болжээ. 

Тоо баримтаас үзэхэд, 2023 оны 7-р сараас өмнө, дэлхийн хамгийн халуун өдрийн дундаж хэм 2016 оны 8-р сарын 13-нд тогтоосон 16.8 хэмтэй байсан бол 2023 оны 7-р сарын 3-наас хойших 57 хоногт энэ рекордыг эвдсэн байна. Энэ нь голцуу 2023 оны 7, 8-р сар, 2024 оны 6, 7 сард төвлөрчээ. 

Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албаны дарга Карло Буонтемпо хэлэхдээ, сүүлийн 13 сар дараалан дэлхийн хамгийн халуун өдрийн дундаж температур болон өмнөх рекорд хоорондын зөрүү хүмүүсийг цочирдуулж байна. Цаг уур дулаарахын хэрээр бид ирээдүйн он жилүүдэд шинэ рекордыг харсаар байх болно гэжээ. 

Энэ оны нэгдүгээр сард Коперникийн цаг уурын өөрчлөлтийн алба тайландаа, 2023 оныг түүхэн дэх хамгийн халуун жил болсон гэж мэдэгдэж байв. Таамаглал хийхэд арай эрт байгаа хэдий ч энэ жил дэлхийн хамгийн халуун жил болж шинэ рекорд тогтоож болзошгүй гэж тайланд үзэж байна.