CGTN дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд санал асуулга явуулжээ
2024-07-24 21:29:08
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины 14 нам бүлэг Бээжин хотноо эвлэрэлд хүрсэн нь Хятад улс дипломат зуучлагчийн үүргээ бүрэн амжилттай гүйцэтгэснийг харуулж байна. Үүнтэй холбогдуулан ХТРТ-ын CGTN суваг дэлхийн сүлжээ ашиглагчдын санал асуулга явуулжээ.

Санал асуулгад оролцогчдын 92.81 хувь нь Палестины ард түмний эрх ашгийг хамгаалах, хагарлыг эцэслүүлж Палестины үндэсний эв нэгдлийг дэмжихэд гаргасан Хятад улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хятад улс яриа хэлцлээр зөрчил маргааныг шийдвэрлэх тал дээр үлгэр жишээ болсон гэжээ.

Палестины нам бүлгүүд “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурж, үндэсний эвлэрлийн түр засгийн газар байгуулахыг зөвшөөрч, Газын зурвасыг сэргээн босгох ажлыг хийхээр тохиролцсон юм. Тэгвэл Палестины дотоодын нам бүлгүүдийн эвлэрэл нь Палестин, Израилын одоогийн мөргөлдөөнийг эртхэн эцэслүүлэхэд ашигтай байж, улмаар бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай хэмээн санал асуулгад оролцогчдын 87.23 хувь нь үзсэн бол 91.63 хувь нь Хятадын санаачилгыг өндрөөр үнэлжээ. Мөн 90.55 хувь нь цөөн хэдэн орнууд Ойрх Дорнодод сөргөлдөөн үүсгэхийг оролдож байна, харин Хятад улсын энх тайван, хөгжлийг дэмжих үзэл баримтлал нь илүү ихээр хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн бол 87.25 хувь нь хүн төрөлхтөн бол аюулгүй байдлын хуваагдаж болшгүй нэгдмэл цогц учраас Хятадын санаачилж буй нийтэч чанартай, ерөнхийлсөн, хамтран ажиллахыг санал болгосон, тогтвортой аюулгүйн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Саудын Араб, Ираны дипломат харилцааг сэргээхээс авхуулаад Палестины нам бүлгүүд хоорондын эвлэрэхийг ахиулсан зэрэг үйл хэргээс Хятад улс Ойрх Дорнодын нөхцөл байдлыг намжаахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирснийг харж болно. Хятад улсын улс төрийн аргаар зөрчил маргааныг шийдвэрлэх арга барилыг санал асуулгад оролцогсдын 89.64 хувь нь хүлээн зөвшөөрсөн бол 90.15 хувь нь Хятад улс геополитикийн санал зөрөлдөөнийг зохицуулан намжаахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, дэлхийн засаглалын үйл явцад улам чухал үүрэг гүйцэтгэх болсон гэжээ.

Уг санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформ дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор 10,592 хүн саналаа өгчээ.