Орон нутгийн цагаар 23-нд ДЭМБ-аас мэдэгдсэнээр, эрүүл ахуй, эрүүл хамгаалалын болон эмнэлэгийн нөхцөл байдал тааруу байгаагаас үүдэн, Газын зурваст полиовирусын халдвар тархах эрсдэл нэмэгдэж, энэ нь илүү өргөн бүс нутагт тархаж болзошгүй байна. Газын зурваст полиомиелит зэрэг халдварт өвчний дэгдэлт гарах магадлал маш их түгшүүр төрүүлж байна.
ДЭМБ мэдэгдэснээр, судлаачид саяхан Газын зурвасаас авсан бохир усны зургаан дээжээс полиовирус илрүүлсэн нь олон нийтийн санааг зовоогоод байна. Одоогоор Газын зурваст полиомиелитийн батлагдсан тохиолдол гараагүй байна. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд 25-ны өдөр Газын зурваст хүрэлцэн ирэх бөгөөд Газын оршин суугчдын өтгөний дээжээс шинжилгээ авч, вирусын халдвар дамжих эрсдэлийг үнэлэх болно.
ДЭМБ мэдэгдэхдээ, Газын зурваст усны хомсдол, ариун цэврийн байгууламж муу, тэрчлэн эмнэлгийн үйлчилгээний хүртээмж муу байгаа. Хэрэв халдварт өвчин тархвал, янз бүрийн халдварт өвчний улмаас олон тооны нас баралт гарч болзошгүй байна, бүр цаашлаад гэмтэл шархдлаас болж нас барсан хүмүүсийн тооноос ч давж болзошгүй байна,тухайн үед нөхцөл байдал маш хүнд ноцтой байх болно гэжээ.