Палестины асуудлаар Хятад улс ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй
2024-07-24 20:55:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 24-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг хуралдуулж, гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Сэтгүүлч: Хятад улс Палестины олон нам бүлгүүдийг урьж яриа хэлэлцээгээрээ дамжин тус орны дотоод эвлэрлийг ахиулсан явдал нь сүүлийн үе олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татаж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЕХ-ны Ойрх дорнодын энхийн үйл явцыг ахиулах тусгай төлөөлөгч зэрэг хүмүүс Хятад улсад баяр хүргэж, талархал дэвшүүлсэн байна. Гэвч эвлэрлийн замнал тийм ч амар зүйл биш. Хятадын тал "Бээжингийн тунхаг"-ийн ирээдүйн хэрэгжилтэд хир их хүлээлттэй байна? Өөрөө үүнд ямар үүрэг гүйцэтгэж ажиллах вэ?

Мао Нин: Палестины 14 нам бүлэг эвлэрлийн яриа хэлэлцээ хийж, "Бээжингийн тунхаг"-т гарын үзэг зурснаар тус орны ард түмэн хүсэл тэмүүлэл авчирсан юм. Мөн Палестины асуудлыг зохицуулж, ойрх дорнодод энх тайван, тогтвортой байдал тогтоох чухал алхам боллоо. Палестины дотоод эвлэрлийн хамгийн гол зангилгаа зүйл нь итгэл найдвараа бататгаж, зөв чиглэлийг барьж, алхам дараатайгаар урагшлах явдал юм. Талууд нийтлэг ойлголтоо тасралтгүй нэмэгдүүлж, мөн олон бодит ажлыг хийж байж л эвлэрлийн үйл явц улам түргэсэх юм. Энх тайван нэг л алхамд биелдэг зүйл биш, гэвч чиглэл нь зөв л юм бол лавтай биелэх болно.

Палестины асуудал бол ойрх дорнодын гол цөм нь болсон асуудал мөн. Палестины асуудлаар Хятад улс ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй. Хятад улс хамгийн гол нь шударга ёс, зөв үнэнийг эрэлхийлж, Палестины ард түмэн үндэснийхээ хууль ёсны эрх ашгаа сэргээхэд тууштай тусалж, ойрх дорнодын улс орнуудын ард түмний хувь заяаг өөрийнх нь гарт атгуулахыг дэмжиж байгаа хэрэг. Тиймд үргэлжлэн дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг мөрдөж, ойрх дорнодын энх тайван, тогтвортой байдлын төлөө улам их үүрэг гүйцэтгэх болно гэв.