ХКН-ын Төв Хорооны 3-р бүгд хурлын баримт бичгүүдийг хэвлэв
2024-07-24 11:17:12
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 24-нд Бээжинд Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын баримт бичиг, сургалтын удирдамжийн материалыг анх нийтэлсэн байна. Ардын хэвлэлийн газар, Намын бүтээн байгуулалт ном хэвлэлийн газар, Суралцахуй хэвлэлийн газар хамтран гаргасан таван төрлийн хурлын баримт бичиг, сургалтын удирдамжийн материал уншигчдын хүртээл болж байна.Өргөн олон намын гишүүд, боловсон хүчин нар ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг гүн гүнзгий суралцаж, туушлуулахад оновчтой, эрх сүр бүхий унших номоор хангаж байна. 

Эдгээр 5 төрлийн хурлын баримт бичиг, сургалтын удирдамжийн материалуудыг жагсаалвал: 

"Хятадын Коммунист Намын Төв Хорооны өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлийг ахиулах тухай шийдвэр" товхимол 
"Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлын мэдэгдэл" товхимол 
"Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын баримт бичгийн эмхэтгэл" 
"Хятадын Коммунист Намын Төв Хорооны өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлийг ахиулах тухай шийдвэр" зааварчилгааны унших бичиг 
"Хятадын Коммунист Намын 20-р удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлын "шийдвэр"-т суралцах 100 асуулт" зэрэг болно.