“Бээжингийн тунхаг” -т гарын зүсэг зурсан нь маш чухал ач холбогдолтой
2024-07-24 10:50:56
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжин хотноо гурван өдөр үргэлжилсэн Палестины нам бүлгүүдийн дотоод эвлэрлийн яриа хэлэлцээ дуусаж, 7-р сарын 23-нд Палестины 14 нам бүлэг хамтдаа Палестины нам бүлгүүдийн төлөөлөгчид хуваагдлаа эцэслүүлж, эв нэгдлээ бэхжүүлэх тухай “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурсан юм. Уг тунхгаар Палестины Чөлөөлөх байгууллага бол Палестины ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгч гэдгийг тодорхойлж, Газын зурвасын дайны дараах засаглал, үндэсний эвлэрлийн түр засгийн газар байгуулах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрчээ.

Энэ бол хялбар бус амжилт бөгөөд Ойрхи дорнодод энх тайван тогтоох чухал алхам байж, гашуун зовлон дунд тарчилгаж яваа Палестины ард иргэдэд итгэл найдвар, хүлээлт авчирсан юм. ФАТХ-ын төлөөлөгчдийн тэргүүн Махмуд Арул, ХАМАС-ын төлөөлөгчдийн тэргүүн Мусса Абу Марзук нар Палестины нам бүлгүүдийг төлөөлөн үг хэлэхдээ урт хугацааны турш Палестинд тууштай дэмжлэг, харамгүй туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлээд, олон улсын хамтын нийгэмлэг Палестины шударга ёсыг сахин хамгаалахад Хятад улсын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлжээ. Саудын Арабын “Арабия” телевиз мэдээлэхдээ, Хятадын дипломат үйл ажиллагаа нь том гүрний үүрэг хариуцлагыг бүрэн харууллаа, үнэхээр бахархууштай гэжээ.

Хятадын зуучлал, эвлэрүүлэг дор Палестины 14 нам бүлэг анх удаагаа бүгд цугларч, Бээжинд эвлэрлийн яриа хэлэлцээ хийж байгаа юм.

Энэ удаагийн яриа хэлэлцээний хамаг хүчтэй уриалга бол НҮБ-ын холбогдох тогтоолын дагуу тусгаар тогтносон Палестин улсыг жинхэнэ утгаар нь байгуулах явдал гэдгийг гаднахын анзаарав. Өнгөрсөн хугацаанд Палестины дотоодын хатуу байр суурьтай улс төрийн намууд ФАТХ бүлэглэл олон улсын хамтын нийгэмлэгтэй, ялангуяа Израил хооронд тогтоосон энхийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд НҮБ-ын холбогдох тогтоолд ч эргэлзээтэй хандаж, буруушааж байсан юм. Харин энэ удаад Палестины дотоодын бүх нам бүлэг НҮБ-ын холбогдох тогтоолын дагуу Иерусалимаар нийслэл болгосон тусгаар Палестин улс байгуулахыг санал нэгтэй уриаллаа.

Тэгвэл Палестины дотоодын нам бүлгүүд яагаад Бээжин хотноо эвлэрэлд хүрч чадав? Учир нь Палестины асуудал дээр Хятад улс ерөөс хувийн ашиг сонирхол хөөлцөж байгаагүй, харин энх тайван, хүн төрөлхтний хөс чанарын талд зогсож ирсэн юм. Өнгөрсөн 10-р сард Палестин, Израилын мөргөлдөөн дахин дэгдсэнээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад улсын байр суурь, үзэл баримтлалыг онолтоо тодорхойлж, даруй гал зогсоож, мөргөлдөөн гаарахаас зайлсхийг уриалсаар ирсэн бөгөөд “хоёр орны төсөл ”-ийг хэрэгжүүлж, Палестины асуудлыг эртхэн бүх талаар, шударга, урт удаан хугацаанд шийдвэрлэхийг хүссэн юм. Түүнчлэн Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Палестины өмнөөс үг хэлсээр ирсэн. Аюулгүйн зөвлөлийн ээлжит даргаар ажилласан хугацаандаа Палестин, Израилын мөргөлдөөн дэгдсэнээс хойших анхны гал зогсоох тогтоол батлахыг ахиулсан юм. Мөн энэ удаагийн Палестины нам бүлгүүдийн дотоод эвлэрлийн яриа хэлэлцээний үеэр Хятад улс Газрын зурвасын өнөөгийн нөхцөл байдалд чиглүүлэн “гурван алхмаар явах” санаачилгыг дурдсан юм. Үүнд Палестины нам бүлгүүд талархалтай хандсан юм.

Өнгөрсөн жил Саудын Араб болон Иран Бээжин хотноо нийтлэг ойлголтод хүрснээс авахуулаад өнөөгийн Палестины нам бүлгүүд “ Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурж байгаа нь Хятад улс Ойрх Дорнодын энх тайванч хөгжилд чин сэтгэлээсээ дэмжлэг үзүүлж байгаа, Арабын орнуудын чин үнэнч, найдвартай найз мөн гэдгийг бүрэн харуулж байна. Иймд талуудын урьдын “боломжгүй” асуудлуудыг Хятадын эвлэрүүлэг зуучлалын дор боломжтой болгож байна.

“Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурсан нь барууны зарим орнуудын Палестин, Израилын асуудлаарх хуйвалдааныг илчилсэн юм. Өнгөрсөн хэдэн жил, ялангуяа Палестин, Израилын мөргөлдөөн дэгдсэнээс хойш барууны зарим орон “хоёр орны төсөл”-ийг тасралтгүй үгүйсгэж, Палестины дотоодын нам бүлгүүд хоорондоо зөрчилтэй гэгчээр шалтаг болгосоор ирсэн юм. Гэхдээ энэ удаа “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурсан нь Палестины иргэд дотоодын мөргөлдөөнөө эцэслүүлэн, нэгдсэн, тусгаар улс байгуулах гэсэн хүчтэй дуу хоолойг олон улсын хамтын нийгэмлэгт дамжууллаа. Хамтдаа сэтгэл нэгтэй урагшилж байж л үндэсний эрх чөлөөний үйлс амжилтад хүрнэ гэдгийг Палестины дотоодын нам бүлгүүд тодхон таньсан аж.