Ши Жиньпин Шямэнь айр компанийн ажилтнуудад хариу захидал бичжээ
2024-07-24 21:16:33
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин хариу захидалдаа, би Шямэнь хотод ажиллаж байхдаа Шямэнь айр компанийн байгуулалтад оролцож байсан юм. Дөчин жилийн турш таны компанийн хөгжлийг би анхаарсаар ирсэн. Эдгээр жилүүдэд хурдтай хөгжсөнийг хараад маш их баяртай байна.

Шинэ цаг эриний хөгжлийн аянд та нар шилдэг уламжлалаа өвлөн залгамжилж, өөрчлөлт шинэчлэлтийг тууштай хийж, гол өрсөлдөх чадавхаа дээшлүүлж, аюулгүйн шугамаа бат сахиж, эдийн засаг, нийгмийн хөгжил, Тайваний хоолойн хоёр эргийн солилцоо, хамтын ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, иргэний агаарын тээврийн өндөр чанартай хөгжил, цаашлаад зам тээврийн хүчирхэг орныг бүтээн байгуулахад илүү их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Шямэнь айр компани 1984 оны 7 дугаар сард байгуулагдсан, Хятад улсын анхны орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоогоор үйл ажиллагаагаа явуулсан агаарын тээврийн компани юм. Одоогийн байдлаар тус компани дотоод гадаадын 400 гаруй нислэгийн маршрут ажиллуулж, жилд давхацсан тоогоор 40 сая орчим зорчигч тээвэрлэж байна. Нислэгийн аюулгүй байдлын таван од, Хятадын чанарын стандартын дээд шагнал зэрэг яруу алдрыг хүртсэн юм.

Сүүлийн өдөр Шямэнь айр компанийн ажилтнууд Ши Жиньпин даргад захидал бичиж, компанийнхаа дөчин жилийн өөрчлөлт шинэчлэлтийн ололт амжилтыг хариу мэдүүлжээ.