НҮБ: Палестины бүлгүүд “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурсныг сайшааж байна
2024-07-24 10:15:37
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик ХТРТ-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Палестины бүлгүүд Хятадад “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурсныг НҮБ сайшааж байна гэжээ.

Стефан Дужаррик хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нөхцөл байдлын хөгжлийг үргэлжлэн анхаарч, Палестины бүлгүүд “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурсныг сайшааж, энэ бол Палестины ирээдүйн эв нэгдлийн төлөөх чухал алхам болох юм хэмээсэн байна. Бүлгүүд яриа хэлэлцээний замаар санал зөрөлдөөнөө даван туулсныг Гутерриш урамшуулж, Бээжинд хүлээсэн амлалт болон гарын үсэг зурсан тунхаглалдаа дагахыг уриалсан гэжээ.

Түүнчлэн Антонио Гутерриш Хятад болон энэхүү үйл явцыг зохицуулахад оролцсон бусад улс орнууд хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлэв. НҮБ Израйль-Палестины мөргөлдөөнийг бүх талаар шийдвэрлэх төслийг хайн олохын тулд бүх талуудтай хамт үргэлжлэн хичээн зүтгэсээр байх болно гэдгээ Антонио Гутерриш дахин нотлов.