Хятадад 3.92 сая 5G суурь станц байгуулжээ
2024-07-24 15:44:37
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мягмар гарагт гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны 6-р сарын эцэс гэхэд Хятадад 5G сүлжээний суурь станцын тоо бараг 3.92 саяд хүрсэн байна.
Энэ тоо нь өнгөрсөн оны эцсийнхээс 540 мянган 5G сүлжээний суурь станц нэмэгдсэнийг харуулж байгаа бөгөөд Хятад улсын хөдөлгөөнт холбооны суурь станцын 33 хувийг эзэлж байна.
Энэ оны 6-р сар гэхэд Хятад улсын гар утасны 5G хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны эцсээс 105 саяар нэмэгдэж, 927 саяд хүрсэн байна.
Хятад улсын 5G сүлжээ бүх хот сууринг бүрхэж, хөдөө тосгоны 90 гаруй хувийг хамарсан байна.