Орон нутгийн цагаар 7-р сарын 22-ны өдөр Хятадын төв радио телевизээс зохион байгуулсан "Шинэ эриний Хятад улсын шинэчлэлийг гүнзгийрүүлэх дэлхийн боломж" хэмээх дэлхийн яриа хэлцэлийн Танзанийн тусгай чуулган Дар-эс-Салам хотод болов.
ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн видео илтгэл тавив. Танзани дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, Танзанийн гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нэр хүндтэй судалгааны төвүүдийн 40 гаруй зочид төлөөлөгчид ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын дэлхий дахинд үзүүлэх гүн гүнзгий ач холбогдол, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээс Африкт авчирсан боломжууд зэрэг сэдвээр ярилцлаа.
Шэнь Хайшюн хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн байгуулалт нь Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх сэдэв болохын хувьд, өөрчлөлт нээлтийн үйл явц үргэлжлэн урагшилж, бас өөрчлөлт нээлтийн үйл явцад өргөн уудам хэтийн төлөвийг нээх болно. Хятадын Коммунист Намын ерөнхий удирдлагыг дэмжиж, ард түмнээр төв болгохыг баримталж, үнэнч шударга, шинийг санаачлахыг баримталж, тогтолцооны бүтээн байгуулалтыг гол шугам болгохыг баримталж, хуулийн дагуу улсаа бүх талаар засахыг баримталж, тогтолцооны ойлголтыг баримтлах болно, өөрчлөлт шинэчлэлтийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх гол зарчим болохын хувьд, Хятадын оюун ухаан болон үнэ цэнэтэй туршлагыг шингээсэн юм. Өнөөгийн дэлхийн хамгийн том цар хүрээтэй, ажил төрлийн ихэнх хэлбэрүүдийг агуулсан, хамгийн өргөн хүрээг хамарсан олон улсын хэвлэл мэдээллийн ерөнхийлсөн том байгууллага болохын хувьд, Хятадын төв радио телевиз нь Хятадын өөрчлөлт нээлтийн түүх, Хятадын орчин үеийн байгуулалтын түүхийг сайтар өгүүлэх талаар хичээн зүтгэсээр ирсэн юм, мөн Хятад болон дэлхий дахин хоорондын солилцоо, яриа хэлцэл, харилцан суралцах гүүр болон хэлхээ холбоог идэвхтэй байгуулсан байна. Бид илэн далангүй, гүн гүнзгий солилцож, хамтран ажиллаж, хамтдаа урагшилж, эрхэм зорилгоо хамтдаа үүрэглэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг хамтдаа ахиулж, хүн төрөлхтөний нийгмийн нэн сайн сайхан ирээдүйг бүтээхийг хүсэн хүлээж байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Шинэ эриний Хятад улсын шинэчлэлийг гүнзгийрүүлэх дэлхийн боломж" хэмээх дэлхийн яриа хэлцэлийг бас Өмнөд Африк, Замби, Нигери, Кени зэрэг Африкийн олон оронд дараалан зохион байгуулах аж.