Солонгот нутагт
2024-07-24 15:30:32
Share
Share this with Close
youtube WeChat

Зуны намуухан үдэш Шиньжяны Монголхүрээ хошууны ногоон зүлэг салхины аяар зөөлөн найгаж, шиврээ борооны дараа, давхар солонго татжээ. 

Монголхүрээ нь Хятадын баруун Зуны намуухан үдэш Шиньжяны Монголхүрээ хошууны ногоон зүлэг салхины аяар зөөлөн найгаж, шиврээ борооны дараа, давхар солонго татжээ. хойд нутгийн Шиньжяны Илийн Казак үндэстний өөртөө засах жөүгийн баруун өмнөд хэсгийн уул нуруугаар хүрээлэгдсэн өндөрдөг газарт оршиж, "Солонгот нутаг" гэдгээрээ алдартай. Эндхийн уур амьсгал чийглэг нойтон, ус нуга ихтэй бөгөөд зуны улиралд өглөө, оройдоо сэрүүн, халуун хүйтэн агаарын урсгалын солигдлоос болж байнга бороо орж солонго татдаг. 

Хятадын цаг уурын албаны статистик мэдээгээр, жил бүрийн 5-8-р сарын хооронд Монголхүрээ хошуунд 160 гаруй удаа солонго татдаг бөгөөд байнга давхар солонго, заримдаа бүр гурван солонго татдаг үе ч тохиолддог.