Кофе өмсгөл
2024-07-24 10:48:28
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 23-нд Юньнаний Куньмин хотод нээгдсэн Хятад-Өмнөд Азийн 8-р яармагийн үеэр анх удаагаа Кофе төрлийн дагнасан мэргэжлийн үзэсгэлэн ажиллуулж, кофе өмсгөл үзүүлбэр нь олны анхаарлыг татаж байлаа. Хятадын үндэсний биет бус соёлын өвийн төлөөлөл болох Юньнань мужийн Пу-эр хотын Ва үндэстний нэхмэлийн гар урлал, ихэвчлэн хог хаягдал гэж үздэг кофены шаартай нэгдээд ямар шуухан бүтээгдэхүүн гарах бол? 

Энд үзүүлж буй Ва үндэстний нэхмэл нь уламжлалт материалаар хийгдсэн биш, харин кофены шаарыг ашиглаж, тусгай аргаар боловсруулсан нэхмэлийн утас юм. Эдгээр утас нь чийг арилгах, бактерийн эсрэг, илчтэй, хөнгөхөн зэрэг онцлогтой төдийгүй кофены өвөрмөц сайхан үнэртэй, гэгээлэг харагдддаг.

Юньнань муж бол Хятадын кофе тариалах хамгийн том бүс бөгөөд кофе тариалах талбай, үйлдвэрлэлээр Хятадын 98 гаруй хувийг эзэлдэг. Үүний дотор Юньнань мужийн кофены үрийн бүтээгдэхүүний талаас илүү хувийг "Хятадын Кофены нийслэл" хэмээгдсэн Пу-эр хотоос авдаг. 

Эх сурвалжид тэмдэглэснээр, Кофены шаар нь байгаль орчинд учруулах бохирдлын нөлөө бага ч дур зоргоороо хаях, хөрсөнд булах гэх мэтээр зөв харьцахгүй бол метан зэрэг хүлэмжийн хий ялгаруулж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ. Кофены шаарыг утас болгон нэхсэнээр байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулаад зогсохгүй орон нутгийн тариаланчдад орлогыг нь нэмэгдүүлэх шинэ суваг бий болгож өгсөн юм.

Өнөөдөр Юньнань мужийн кофены шаараар үйлдвэрлэсэн утсыг янз бүрийн загварлаг бүтээгдэхүүн болгон нэхэж байна. Хятад-Өмнөд Азийн яармаг дээр эдгээр өвөрмөц кофены бүтээгдэхүүнүүд гадаад дотоодын худалдаачид, хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татаж байна.