Цөмийн зэвсэгтэй орнууд "харилцан цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх"-ыг санал болгов
2024-07-24 10:33:58
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 23-ны өдөр Хятадын төлөөлөгч Швейцарийн Женевт болсон "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-ний 11-р хэлэлцүүлгийн хоёр дахь бэлтгэл хурлын ерөнхий мэтгэлцээнд оролцож үг хэлэв. Хятадын төлөөлөгч хэлэхдээ, стратегийн эрсдэлийг үр дүнтэй бууруулахын тулд цөмийн зэвсэгтэй 5 орон хэлэлцээ хийж, "харилцан цөмийн зэвсэг ашиглахгүй байх гэрээ" байгуулах эсвэл холбогдох улс төрийн мэдэгдэл гаргахыг Хятад улс санал болгож байна гэжээ. 

Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, ГХЯ-ны Зэвсгийг хянах газрын дарга Сун Шяобо: Цөмийн зэвсэгтэй орнууд цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх бодлогыг хамтран батлах нь стратегийн эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээ гэж Хятад улс үргэлж үзсээр ирсэн. Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээний 11 дэх удаагийн хянан хэлэлцэх 2-р хуралдаанд Хятад улс ажлын баримт бичгийг өргөн барьж, цөмийн зэвсэгтэй орнууд "харилцан цөмийн зэвсэг ашиглахгүй байх гэрээ" байгуулахыг санал болгов. Гэрээнд гарын үсэг зурсан улсууд хэзээ ч, ямар ч нөхцөлд цөмийн зэвсгийг бусад оролцогч улсын эсрэг цөмийн зэсвэг хэрэглэхгүй байх үүрэг хүлээх ёстойг онцлон бид энэхүү гэрээний төслийг энэ хурлаар өргөн барьсан гэжээ.