Хятад, Украины гадаад харилцааны сайд нар Украины хямралын тухайд санал солилцжээ
2024-07-24 20:58:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 24-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Сэтгүүлч: Өнөөдөр үдээс өмнө Ван И сайд Гуанжөү хотноо Украины гадаад харилцааны сайд Дмитро Кулеба нар хэлэлцээ хийсэн байна. Энэ тухай танилцуулна уу?

Мао Нин: Хятад, Украин бол найрсаг улс орнууд байж, хоёр орон түүхнээсээ найрамдалт хамтын ажиллагаатай явж ирсэн юм. Одоогоос Арваад жилийн өмнө Хятад, Украин стратегийн түншийн харилцаа тогтоож, харилцан хүндэтгэж, голч шударгаар харьцаж, харилцан ашигтайгаар хамтран ажиллаж ирсэн юм. Алс хэтийн өнцгөөс хоёр орны харилцааг төлөвлөж хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг хоёр орны төрийн тэргүүн нар онцолсон юм. Бид үүнд тулгуурлаж, зөвшилцөл, солилцоогоо хадгалж, итгэлцлээ бэхжүүлж, уламжлалт найрамдлаа залгамжилж, улмаар хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх ёстой гэдгийг хэлэлцээний үеэр Ван И сайд ярьсан.

Гадаад харилцааны сайд нар Украины хямралын талаар санал солилцох үе, эл хямрал нэгэнт 3 жилдээ үргэлжилж, мөргөлдөөн ирэх тусмаа гаарч, гадагш тэлж алдагдах эрсдэл нэмэгдсээр байна. Хятадын тал улс төрийн аргаар хямралыг зохицуулах байр сууриндаа тууштай байна. Ямарваа мөргөлдөөн нь эцсийн эцэст хэлэлцээний ширээн дээр зохицуулагдана, аливаа санал зөрөлдөөн эцсийн эцэст улс төрийн аргаар зохицуулагдана хэмээн Хятадын тал үзэж байна гэдгээ Ван И сайд хэлсэн.

Сүүлийн үед Орос, Украин хоёр тал бүгд хэлэлцээ хийх тохиог адил бус түвшинд гаргаж байна. Хэдийгээр одоохон нөхцөл боломж хараахан боловсронгуй болоогүй ч энхийн төлөө бүх хүчин чармайлтыг Хятадын тал дэмжиж, бүтээлч үүрэг гүйцэтгэх болно. Украины талын хүмүүнлэгийн нөхцөл байдлыг Хятад улс анхаарсаар байгаа бөгөөд энэ талаар үргэлжлүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно.

Хятад улсын энхийн төлөө, мөн олон улсын дэглэмийг хамгаалахын төлөө бүтээлч, идэвхтэй хүчин чармайлт гаргаж буйг Украины тал өндрөөр үнэлж байгаагаа хэлэлцээний үеэр мэдэгдсэн юм. Түүнчлэн Хятад улсын санал санаачилгыг чухалчлан авч үзэн, Хятад, Бразил зэрэг орны дэвшүүлсэн улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулах тухай "Зургаан нийлэг ойлголт"-ыг хянуур судлах бөгөөд Оростой яриа хэлцлээ хийхэд бэлэн гэдгээ Украины тал мэдэгдсэн байна. Мэдээж, хэлэлцээ нь оюунлаг бөгөөд бодит ач холбогдолтой байж, энх тайван, шударга байдлыг өнө бат тогтоохын төлөө байх ёстой. Хэлэлцээний үеэр Хятад, Украины гадаад харилцааны сайд нар бас олон улсын болон бүс нутгийн бусад асуудлаар санал солилцсон юм гэжээ.