Адууны нутаг-Шиньжяны Монгол хүрээ
2024-07-24 10:59:27
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан 2024 оны Шиньжяны Монгол хүрээний соёл, аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ. Үүнд "Түмэн атгын түвэргээн" арга хэмжээнд нутгийн малчид идэвхтэй оролцож, 10 мянга шахам адууг цуглуулжээ. 100 орчим адуучин морин мэргэжил, морь унах ур чадвараа наадамчдад толилууллаа. Өргөн уудам тал нутагт хүн малын зоо тэнийлгэсэн сайхан наадам болж байна. 

Хятадын баруун хойд нутгийн Шиньжяны Илийн Казах өөртөө засах жөүгийн Монгол хүрээ хошуу нь Хятадад хамгийн олон адуутай хошуу юм. Энэ нутгийн малчид үеийн үеэр адуу адуулж, 1992 оноос хойш тухайн нутагт байнгын, өргөн цар хүрээтэй адууны соёлын наадам зохиох болсон юм. 

Шиньжяны Монгол хүрээнд очиж, түмэн агтны түвэргээнтэй эх байгалийн өнгө үзэмж, сүр жавхаат байдалтай танилцаарай !