Трамп Нетаньяхутай уулзана
2024-07-24 10:44:45
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн сурвалжлагч орон нутгийн цагаар 7-р сарын 23-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп орон нутгийн цагаар 26-нд Флоридад Израилийн ерөнхий сайд Нетаньяхутай уулзана гэж мэдэгджээ.

Трамп өмнө нь Нетаньяхутай 25-нд уулзана гэж мэдэгдсэн бол, дараа нь "Нетаньяхугийн хүсэлтээр" уулзалтын цагийг 26-ны өдөр болгон өөрчилсөн гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор Нетаньяху Вашингтонд байгаа бөгөөд 24-нд АНУ-ын Конгресст үг хэлж, 25-нд ерөнхийлөгч Жо Байдентай уулзах гэж байна.