Дин Шюешян Хятад Оросын хоёр талт механизмын хурлыг Оросын талтай хамт даргалав
2024-07-25 16:02:26
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 21-23-ны өдрүүдэд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюешян ОХУ-д айлчилж, ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Мантуровтой хамт Хятад, Оросын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хорооны 11-р хурлыг даргалав, мөн ОХУ-ын Шадар сайд Новактай хамт Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хорооны 21-р хурлыг даргалж, Хятад, Оросын эрчим хүчний бизнесийн 6-р чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, Ши Жиньпин даргын баярын захидлыг уншиж, үг хэлсэн байна.

Хятад, Оросын хөрөнгө оруулалт, эрчим хүчний хоёр талт механизмын хурлыг даргалах үеэр Дин Шюешян хэлэхдээ, энэ жил Хятад, Орос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч В Путин хоёр олон удаа стратегийн харилцаа холбоо тогтоож, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад Оросын харилцааны хөгжил болон олон салбарын хамтын ажиллагааны шинэ томоохон төлөвлөгөөг гаргасан юм. Оросын талтай хамт байж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, хоёр орны хөрөнгө оруулалт, эрчим хүчний хамтын ажиллагааны түвшинг тасралтгүй дээшлүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрч, хамтдаа хөгжихийг биелүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр тал хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төлөвлөлт, удирдамжаа эрчимжүүлж, гол төслүүдийн хамтын ажиллагааг тогтвортой ахиулж, орон нутгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог гүн гүнзгий ашиглаж, хөрөнгө оруулалтын таатай орчинг идэвхтэй бүрдүүлэх ёстой. Эрчим хүчний дээд, дунд, доод урсгалын нэгдсэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эрчим хүчний технологийн инноваци зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эрчим хүчний засаглалын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжлийг хамтдаа ахиулах шаардлагатай байна гэжээ.

Орос Хятадын харилцааны хөгжлийн түвшин болон бодит хамтын ажиллагааны үр дүнг Оросын тал өндрөөр үнэлээд, Хятад улстай хамтдаа хичээн зүтгэж, хөрөнгө оруулалт, эрчим хүчний хамтын ажиллагааны механизмын индэр болон зохицуулалтын үүргийг бүрэн дүүрэн биелүүлж, хамтын ажиллагаагаа илүү гүнзгий, өргөн хүрээнд өргөжүүлэн, Орос, Хятадын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.