Орон нутгийн цагаар 24-ний өдөр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-д айлчилж байгаа үеэр, Израилийн арми Газын зурвасын олон газарт агаараас цохилт өгсөн байна. Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотод зарим хүмүүс Израилийн агаарын цохилтод өртөн амиа алдсан төрөл төрөгсдөө оршуулах ёслол хийж байлаа. Тэд хэлэхдээ, яг одоо Нетаньяху АНУ-ын конгрессийн тансаг хүлээн авалтад оролцож байна, харин Газын зурваст хүмүүсийг олноор нь хоморголон устгаж байна гэжээ.
Орон гэргүй болсон иргэн Казим: Нетаньяху америкчуудын тансаг хүлээн авалтад оролцож, бас хоол ундаар дайлуулж цайлуулж байна, тэрээр АНУ-ын конгрессийн тансаг хүлээн авалтад оролцож байна, харин биднийг олноор нь хоморголон устгаж байна. Бид хаашаа явах ёстой вэ?
Казим хэлэхдээ, Газад болсон эмгэнэлт явдлыг Израиль болон АНУ хамтдаа үүсгэсэн юм. Газын зурваст хүмүүс Америкийн зэвсгийн улмаас амь үрэгдэж байгаа бөгөөд АНУ Израилийн "хөнөөх үйл ажиллагааг" дэмжиж байна.
Орон гэргүй болсон иргэн Казим: Мөргөлдөөн дэх АНУ-ын гүйцэтгэх үүргийн тухайд гэвэл, Газын өнөөгийн нөхцөл байдалд АНУ гол хүчин зүйл болж байна. Америкаас болж бид алагдаж байна, биднийг Америкийн онгоц, байлдааны хөлөг онгоц, танк болон цэргүүд устгаж байна, биднийг устгаж байгаа эдгээр зэвсэг бол бүгд Америкийнх юм.